• Сургууль

    Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

  • Хөтөлбөр

    Авто инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 071601

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

Олон улсын жишигт хүрсэн автомашины ашиглалт, түүний засвар, үйлчилгээний технологийг эзэмшсэн тээврийн салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх.

1. Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох

2.Автомашин, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, удирдах, механик системийн оношлол, хэмжилт тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнийг зохион байгуулах арга технологийн мэдлэг, ур чадвартай, авто тээвэрлэлт чиглэлээр техникийн бодлого явуулах чадвартай, инженерийн програм хангамжыг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх

3.Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох

4.Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод гадаад боломжид нийцүүлэн авто тээврийнүйлчилгээг хариуцах, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх, тэдгээрийг шийдвэрлэхэд өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн бэлтгэх

1. Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг.

2. Мэргэжлийн хөтөлбөрийн цөм суурь мэдлэг, чадвар.

3. Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар.

4. Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Инженерийн систем ба удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар; Авто тээврийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвар

Автотээврийн үндэсний төв, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, машин механзм ашигладаг, худалддаг, засвар үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар

Хөтөлбөрийн видео танилцуулга