• Сургууль

    Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

  • Хөтөлбөр

    Уул уурхайн ашиглалтын технологи

    Хөтөлбөрийн индекс - 072401

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Уул уурхайн ашиглалтын технологи

Уул уурхайн үйлдвэрлэлийн ашиглалтын технологийг удирдах, хөтлөн явуулах, манлайлах мэргэжилтэн бэлтгэнэ.

1. Математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг мэргэжлийн хичээлүүдтэй хөндлөн, босоо залгамж холбоогоор уялдуулан инженерийн шийдэлтэй холбож ойлгуулах,

2. Мэргэжлийн суурь болон шинжлэх ухааны суурь мэдлэгтээ тулгуурлан чулуулгийн бүтэц, найрлага, шинж чанарыг тодорхойлсны үндсэн дээр ашиглалтын систем болон тоног төхөөрөмжүүдээс ашигтай бөгөөд оновчтой хувилбарыг сонгон уурхайн үйл ажиллагааг явуулахад сургах

3. Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал даах, бэрхшээлийг даван туулах чадварыг суулгаж, мэргэжлийнхээ ирээдүйн чиг хандлагын талаар эерэг зөв сэтгэлгээтэй, орчин үетэйгээ хөл нийлүүлсэн бүтээлч, шинийг эрэлхийлэгч, хариуцлагатай ёс зүйтэй болгох

4. Удирдан зохион байгуулах болон үүргээ ухамсарлах, бусдыг сонсох чадвартай, санаа бодлоо зөв илэрхийлдэг, хэл яриа, бичгийн өндөр боловсролтой, дэлхийн хэлээр харилцах чадвартай болгох

1. Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг

2. Мэргэжлийн цөм мэдлэг

3. Ахисан түвшинд мэргэших боломж

4. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар

5. Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар

6. Системтэйгээр бодох чадвар

7. Хувь хүний хадлага, байнга суралцах чадвар

8. Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар

9. Багаар ажиллах

10. Харилцааны ур чадвар

11. Гадаад хэлээр харилцах чадвар

12. Мэргэжилтэн гарган шийдвэрийнхээ үр нөлөөг орчин ба нийгмийн хүрээнд ойлгох чадвар

13. Мэргэжилтэн гарган шийдвэрийнхээ үр нөлөөг инженер болон бизнесийн хүрээнд ойлгох чадвар

14. Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар

15. Үйл ажиллагааг төлөвлөх чадвар

16. Хэрэгжүүлэх, бүтээх чадвар

17. Хэрэглээ болгох чадвар

18. Мэргэжлийн манлайлал

19. Интерпренершип

1. Бүх төрлийн уурхайнуудад:

• Уулын ажлын мастер

• Уул уурхайн ашиглалтын инженер

• Диспетчер инженер

• Өрмийн мастер

• ХАБЭА-н инженер

• Уулын мастер

• Төлөвлөлтийн инженер

• Тэсэлгээний инженер

• Төслийн инженер

• Төслийн ажилтан

• Байгаль орчин нөхөн сэргээлтийн инженер

• Тэсэлгээний инженер

• Тэсэлгээчин

• Зураг төслийн инженер 

Хөтөлбөрийн видео танилцуулга