Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
Ашигт малтмалын баяжуулалтын технологи
Хөтөлбөрийн индекс - 072404
4
129
Ашигт малтмалын баяжуулалтын технологи
Эрдэс түүхий эдийг баяжуулж, дэлхийн зах зээлд борлогдох өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн иж бүрэн мэдлэг, ур чадварыг олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартайгаар олгоно.
1. Ашигт малтмалын баяжуулалтад ашиглах багаж хэрэгсэл, тоног, төхөөрөмжүүдийн ажиллагааны физик үндсийг мэддэг, математик ба химийн шинжлэх ухааны мэдлэгээ эрдэс түүхий эдийг боловсруулах технологи ба тооцоо судалгаанд ашиглаж чаддаг, технологийн процессыг зөв зохистой удирдах, боловсронгуй болгох чадвартай болсон байна.
2. Мэргэжлийн тулгамдсан асуудлуудыг мэдэрч, шийдвэрлэхэд идэвхтэй оролцдог, инженерийн програм хангамжийг ашиглах, туршилт хийх, шинжлэн судлах, бүтээлчээр ажиллах, соёлтой, бие даан болон ахисан түвшний сургалтад хамрагдах замаар өөрийн мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлдэг, шинийг санаачлагч, зохион бүтээгч, аливаа асуудалд хандах мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага төлөвшсөн байна.
3. Багаар ажиллах чадвартай, англи (бусад) хэлийг мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах, аман болон бичгийн харилцааны хэлбэрүүдийг ашиглах чадвартай болсон байна.
4. Бусдад өөрийн мэдлэгийг түгээх, сэтгэн бодох, төсөөлөх, турших, хэрэгжүүлэх чадвартай болсон байна. Эзэмшсэн хөтөлбөрийн дагуу тодорхой салбаруудад ажиллах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх, өөрийн судалж эзэмшсэн шинжлэх ухааны мэдлэгээ практикт ашиглаж чаддаг болсон байна.
1. Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
2. Мэргэжлийн цөм мэдлэг
3. Ахисан түвшинд мэргэших боломж
4. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
5. Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
6. Системтэйгээр бодох чадвар
7. Хувь хүний хадлага, байнга суралцах чадвар
8. Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
9. Багаар ажиллах
10. Харилцааны ур чадвар
11. Гадаад хэлээр харилцах чадвар
12. Мэргэжилтэн гарган шийдвэрийнхээ үр нөлөөг орчин ба нийгмийн хүрээнд ойлгох чадвар
13. Мэргэжилтэн гарган шийдвэрийнхээ үр нөлөөг инженер болон бизнесийн хүрээнд ойлгох чадвар
14. Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
15. Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
16. Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
17. Хэрэглээ болгох чадвар
18. Мэргэжлийн манлайлал
19. Интерпренершип
1. Бүх төрлийн баяжуулах үйлдвэрүүдэд:
• Технологийн оператор
• Хяналтын оператор
• Лабораторийн техникч
• Судалгааны ажилтан
• Судлаач инженер
• Технологич инженер
• Ерөнхий инженер
• Зөвлөх инженер
• Цех, хэлтсийн дарга
• Үйлдвэрийн дарга
• Хөвүүлэн баяжуулагч
• Тээрмийн машинист
• Конвейерийн машинист
• Бутлуурчин