• Сургууль

    Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

  • Хөтөлбөр

    Уурхайн машин тоног төхөөрөмж

    Хөтөлбөрийн индекс - 072901

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Уурхайн машин тоног төхөөрөмж

Шинжлэх ухааны суурь мэдлэгт тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараа ашиглан уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оновчтойгоор сонгох, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, найдвартай ажиллагааны түвшин өндөр байх нөхцөлийг бүрдүүлсэн угсралт зохион байгуулалт, ашиглалт засвар үйлчилгээний менежментийг бодитойгоор төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, улмаар тэдгээрийн хийц, дизайныг өөрчлөх, шинэ техник технологи зохион бүтээх чадвартай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ байгаль болоод нийгэмд нөлөөлөх үр нөлөөг ойлгон, удирдлагын түвшинд сэтгэн, шинэ бүтээл, оновчтой саналыг үйлдвэрлэл болон салбартаа нэвтрүүлэх мэргэжлийн болоод эдийн засгийн мэдлэг чадвар, дадалтай болох.

Мэргэжлийн мэдлэгтэй, логик сэтгэлгээнд тулгуурласан хувь хүний болон мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, эерэг хандлагатай, харилцааны болон багаар ажиллах, салбар болон нийгэмд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн агуулга чиглэгдэнэ.

Уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн механик инженер - Машин, тоног төхөөрөмжийн засвар төлөвлөлтийн инженер, Ложистик инженер, Сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийн инженер, Машин, тоног төхөөрөмжийн засварчин

Хөтөлбөрийн видео танилцуулга