• Сургууль

    Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

  • Хөтөлбөр

    Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт

    Хөтөлбөрийн индекс - 072902

  • Жил

    3

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт

Уул уурхайн үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах болон эрсдэлгүй аюулгүй ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, технологийн процесст үүсэх гэмтэл саатлыг шийдэх судалгаа хийх, удирдан зохион байгуулах чадвартай, олон улсын жишигт хүрсэн мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

1. Цахилгааны инженерийн мэргэжлийн суурь болон математик, физик, байгаль, нийгмийн ухааны суурь мэдлэг чадварыг хослуулан техник сэтгэлгээтэй, бүтээлч шинийг санаачлагч байх.

2. Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, техник технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх

3. Багаар ажиллах, харилцааны соёл, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, гадаад хэлийг мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай

4. Шинжлэх ухаанчаар сэтгэн бодох, асуудлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, сайжруулах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх

Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг Математик Физик Хими Техникийн зураг зүй Гадаад хэл Мэргэжлийн цөм мэдлэг Ахисан түвшинд мэргэших боломж Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар Туршилт явуулах Системтэйгээр бодох чадвар Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар Багаар ажиллах Харилцааны ур чадвар Гадаад хэлээр харилцах чадвар Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (инженер болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар Үйл ажиллагааг төлөвлөх чадвар Хэрэгжүүлэх, бүтээх чадвар Хэрэглээ болгох чадвар Мэргэжлийн манлайлал Интерпренершип

Уул уурхайн салбарт:

Ил далд уурхайн цахилгааны инженер, Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын инженер Технологийн процессын автоматжуулалтын инженер Туршилт,тохируулгын инженер, Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер Цахилгааны инженер, дэд станцын ээлжийн инженер, тохируулгын инженер, угсралт туршилтын инженер, диспетчер инженер, Эрчим хүчний системийн горим, тооцооны инженер, цахилгаан шугам сүлжээ, системийн инженер, эрчим хүчний менежер, Тохируулгын инженер, Дэд станцын ээлжийн инженер, Уурхайн шугамын болон кабелийн инженер

Эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт:

Цахилгаан шугам сүлжээ системийн инженер, реле хамгаалалтын инженер, цахилгааны инженер, үйлдвэрлэлийн болон технологийн процессын автоматжуулалтын инженер

Барилгын салбарт:

Зураг төслийн инженер Барилгын цахилгааны инженер

Хөтөлбөрийн видео танилцуулга