Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран оюутан суралцагчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах гэрээ байгуулан ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-т оюутан, суралцагчдын эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг сургуулийн захиргаа хариуцан зохион байгуулна гэж заасны дагуу тус хуулийн хэрэгжилтйг хангасх үүднээс 19 насанд хүрсэн бүх суралцагчид сарын 4200, жилийн 50400 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ Энд дарж үзнэ үү.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
- Амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
- Өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
- Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
- Уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ;
- Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;
- Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;
- Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;
- Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
- Хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
- Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ;