2026 оны “Чанар, ёс зүйн жил”-ийн хүрээнд Монголын түүхийн хичээлийн агуулгатай уялдуулан Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх газар хамтран оюутан залууст чиглэсэн урьдчилан сэргийлэх цогц сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийт 1346 гаруй оюутан хамрагдаж, гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар бодит, хэрэгцээт мэдлэг мэдээллийг авсан юм. Сургалтыг цагдаагийн байгууллагын туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулж, аюулгүй байдал, хууль сахиулах соёл, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах чадваруудыг ойлгомжтой, интерактив хэлбэрээр хүргэлээ. Асуулт-хариулт, нээлттэй ярилцлагын хэсгүүд нь оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, сургалтыг илүү үр дүнтэй болгосон онцлог байв.

ШУТИС болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэхүү сургалт, лекцийн цуврал нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, залуу үеийг зөв хандлага, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж буйд цагдаагийн байгууллага талархал илэрхийлсэн байна.

Сургалтын үр дүнд оюутнуудын мэдлэг, ойлголт мэдэгдэхүйц нэмэгдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвар дээшилж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг албаныхан онцоллоо.

Мөн уг арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан НХС-ийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн эрхэм багш нартаа гүн талархал илэрхийлье.
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ТҮҮХ, СОЁЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТЭНХИМ
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа