ШУТИС-ийн намрын улиралын хичээл 8 дугаар сарын 25-ны өдрөөс, хаврын улиралын хичээл 1 дүгээр сарын 25-ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ ирүүлэн сургуульдаа хандана.
- Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдөл хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 3 сарын өмнө ирүүлнэ. /зөвхөн намрын улиралд элсэлт авна./5-р сард багтаан материалаа ирүүлнэ./
- Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг
§ Намрын улиралд элсэх бол 4-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 1-ний хооронд
§ Хаврын улиралд элсэн суралцах бол 9-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 1-ний хооронд материалаа ирүүлж, сургуульдаа хандана.
Шинээр элсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:
- Бүх шатны дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байна/
- Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл /Монгол, Англи хэл дээр/
- Хувийн намтар
- Анкет /татаж авах/
- 3х4 хэмжээтэй цээж зураг (1%)
- Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /ДОХ, элэгний B, C вирус, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээг сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх/
- Профессор, багшийн тодорхойлолт /магистр, доктор оюутанд хамаарах ба англи хэл дээр бичигдсэн байна./
- Гадаад паспортын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
- Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг /суралцахыг зөвшөөрсөн тухай/
- Хэлний шалгалтын оноо / Монгол эсвэл Англи хэл/
- Банкны баталгаа, тодорхойлолт /Англи хэл дээр байна/