ХЭҮТ-өөс зөвшөөрлийг сунгах
Оршин суух хугацааг сунгах тохиолдолд хугацаа дуусахаас 1 сарын өмнө ГХА-д мэдэгдэх ёстой. Үүний дараа ГХА-аас ХЭҮТ-д хандсан хүсэлт гаргана. Дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- ГХА-ны албан бичиг
- Паспортын хуулбар
- Үйлчилгээний хураамж – (Төрийн сан банк, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Дансны дугаар: 900037003, 1 хүн – 15.000 төг.)
- Тухайн байгууллагад хичнээн хүн ажиллаж байгааг илтгэх нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /7, 8-р маягт/, сүүлийн 3 сарын тайлан
- Байгууллагын лавлагаа /маягт авч бөглөх/
- Гадаад иргэний лавлагаа /маягт авч бөглөх/
- ШУТИС-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- ШУТИС-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар
ИХШХЕГ-аас зөвшөөрлийг сунгах
Урьж буй бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн багш, ажилтан нь гадаад багшийн хамт дараах материалыг бүрдүүлэн ИХШХЕГ-д хандана. Үүнд:
- ХЭҮТ-ийн зөвшөөрлийн сунгалтын бичиг
- ГХА-ны албан бичиг
- Гадаадын иргэний оршин суугаа байрны хорооны тодорхойлолт
- Паспорт