2015 оны Эрдэм шинжилгээний хурлын тайлан

 

 ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

 

 МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН НЭРЭМЖИТ

 ЭРДМИЙН XV ЧУУЛГАН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА.

“Эрдмийн XV чуулган” –ы нэгдсэн арга хэмжээ 2015 оны 04 сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Iбайр “Хурлын танхим”-д илтгэл, бүтээлийн үзэсгэлэн уралдаанаар зохион байгуулагдлаа.       

       “Эрдмийн XV чуулган”-ы редакцийн комиссийн шүүмж өгөх ажиллагаа 2015 оны 04 сарын 03 ны өглөө 10 цагаас ШУТИС-ийн 1-203 тоот  өрөөнд явагдсан ба Техник, технологийн салбарт нийт 38 илтгэл, Байгалийн ухаан, экологийн салбарт 18 илтгэл, Нийгэм хүмүүнлэг дизайны салбарт 15 илтгэл ирүүлснийг  шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллан шүүмжийг өгч

Тус арга хэмжээнд МУ-ын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбат хүрэлцэн ирж чуулганд оролцож буй багш, оюутнууддаа хандан мэндчилгээ дэвшүүлэн өөрийн санаа бодлоо хуваалцлаа.          

Тэрээр тус чуулганыг 15 жил амжилттай, ахиц дэвшилттэй зохион байгуулж Монгол улсын анхны ерөнхийлөгчийг тунхаглан өдий хүртэл уламжлагдан ирсэн түүхэн замналын талаар, 15 жил тасралтгүй зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн ШУТИС-ийн удирдлага, ректорат болон энэхүү эрдэм шинжилгээний хурлыг өөрөө санаачлан бий болгож өнөөдрийг хүртэл зохион байгуулан авч яваа ОХҮА-ны дарга хавсран гүйцэтгэгч Д.Цогзолмаад баярлаж талархсанаа илэрхийлээд цаашид тус чуулганыг  ШУТИС-ийн академичдын нэрэмжит болгон шинэ цус сэлбэн үргэлжлүүлэх саналыг дэвшүүлсэн. Мөн П.Очирбат гуай  тус чуулганыг 15 жил тасралтгүй амжилттай сайн зохион байгуулсан Д.Цогзолмаагийн ажлыг үнэлэн БАТЛАМЖ гардуулсан.

Тус чуулганы нэгдсэн арга хэмжээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор, доктор (Ph.D) Ч.Баасандаш, СБЗГ-ын дарга Д.Ганхуяг БАС, БуХС, ҮТС, ХШУС, ГУУС-ийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

Чуулганыг ШУТИС – ОХ – ЭШТАлбаны менежер Б.Энхтуул хөтлөж, ГУУС-ийн оюутан Жавхлантөгс Морин хуурын аялгуугаар эхлүүллээ. Чуулганыг нээж ШУТИС- Эрдэм шинжилгээ, технологийн проректор, доктор (Ph.D) Ч.Баасандаш үг хэллээ. Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын мэндчилгээг  үзэх дамжууллаа. ЭХС-ийн ахлах багш, доктор (Ph.D)А.Амаржаргал жишиг илтгэлийг уншиж оюутнуудад эрдэм судлалын ажил хийхийн ач холбогдол, судлагааны ажлыг амжилттай хийж буй залуу эрдэмтдийн талаар болон өөрийн судалгааны ажлын талаар сонирхолтой илтгэл тавьсан. 

 “ЭРДМИЙН XV ЧУУЛГАН-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД

 Зохион байгуулах комисс:

 Комиссын дарга

Ч.Баасандаш                       Эрдэм шинжилгээ, технолгийн проректор, доктор (Ph.D)

Комиссын нарийн бичгийн дарга:

Д.Цогзолмаа                        Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга хавсран гүйцэтгэгч

Гишүүд:

Б.Дорждэрэм                        Эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн

Б.Энхтуул                              Оюутны  Холбооны Эрдэм шинжилгээ, технолгийн албаны

                                  Менежер

 Редакцийн зөвлөлийн гишүүд:

 Техник, технологийн салбар зөвлөл:

Н.Сугар              БАС-ийн Барилгын инженерийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) 

Б.Загдхорол           ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) 

Б.Батзолбоо           МХТС-ийн Компьютерийн салбарын профессор, доктор (Ph.D)

Л.Түмэнбаяр           ГУУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D)

Р.Мядагмаа           ҮТС-ийн Нэхмэл судлалын салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Б.Баярсайхан        МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор(Ph.D)

Нийгмийн ухаан, хүмүүнлэг, дизайны салбар зөвлөл:

Х.Отгон-Эрдэнэ                   ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, доктор (Ph.D)

Г.Мөнх-Эрдэнэ                    БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш

Д.Мягмарсүрэн                    БуХС-ийн Нийгмийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)

П.Булга                                 ҮТС-ийн Текстил судлалын салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Б.Дорждэрэм                        Эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн

Байгалийн ухаан, экологийн салбар зөвлөл:

Г.Төрмөнх                 ҮТС- Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн захирал, доктор (Ph.D)  

Ө.Бүрэнжаргал         ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбарын ахлах багш, доктор (Ph.D)

М.Наранцэцэг           ХШУС-ийн Химийн технологийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)

Ч.Алдармаа              ХШУС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)

  Бүтээлийн үзэсгэлэнг Техник, технологийн салбар зөвлөлийн шүүгчид шүүн тунгаалаа.  Шүүгчдийн бүрэлдэхүүн дүнгээ нэгтгэн Шилдэг илтгэлүүдийг шалгаруулан Тэргүүн байр, Дэд байр, Гутгаар байранд тус тусын салбарт шалгарууллаа.

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ

-        Тэргүүн байр    “Хананд авирагч робот” Илтгэгч: Б.Баттөмөр (МеХТС-МММЭ IV) Удирдсан багш: Ц.Баярсайхан доктор (Ph.D)

-        Дэд байр    “Камерийн хяналттай роботын удирдлагын дизайн” Илтгэгч: Х.Золзаяа, Б.Сосорбурам Удирдсан багш: Ц.Хүрэлбаатар доктор (Ph.D)

-        Гутгаар байр   Ноос боловсруулах үйлдвэрийн хаягдал ашиглан шинэ нэр төрлийн бүтэгдэхүүн үйлдвэрлэх технологи  судалгаа Илтгэгч: Х.Чимэдцогзол, Б.Пүрэвсүрэн Удирдсан багш: Р.Мядагмаа доктор (Ph.D) Б.Аззаяа магистр

БАЙГАЛИЙН УХААН, ЭКОЛОГИЙН САЛБАРТ

-        Тэргүүн байр      “Байтаг Богдын нуруу, Самнуур, уул цормацы трилобитийн судалгаа”Илтгэгч:       М.Ариунтогос (ГУУС – Зураглал III ) Удирдсан багш: Г.Сэрсмаа Доктор (Ph.D)

-        Дэд байр  “Навчит Шанцай”-н (Lettuce – Lactuca ) Ургалтанд болон хөрсний хөгжил шимийг сайжруулахад био нүүрсний үзүүлэх нөлөө” Илтгэгч: Ж.МөнгөнчимэгХААИС , Удирдсан багш: Сарангуа доктор (Ph.D)

-        Гутгаар байр  Эрчим хүчний системийн цахилгаан ачааллын хүчин зүйлийг шинжлэлийн загварчлах Илтгэл: Б.Номин (ХИШУС-ИПЗ IV), Удирдсан багш: Д.Ариун-Эрдэнэ магистр

НИЙГМИЙН УХААН, ХҮМҮҮНЛЭГ, ДИЗАЙНЫ САЛБАРТ

-        Тэргүүн байр  “Монголын  корпотив сайн дурын ажилыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлага” Илтгэгч: Ч.Ичинхорлоо (БУХС-ОНХ III) Удирдсан багш: Д.Мягмарсүрэн доктор(Ph.D)

-        Дэд байр “Сэргээгдэх эрчим хүчний салбарын нэр томъёоны орчуулгын судалгаа”Илтгэгч: Г.Тэлмэн (ГХИ-ТО IV) Удирдсан багш: Ц.Цэцэгмаа доктор (Ph.D)

-        Гутгаар байр  “Монголын өв соёлыг дахин загварчилан виртуал музей болгох нь”  Илтгэгч: М.Ариунаа, М.Номин, Э.Батзавъяа (ҮТС- КГД IV) Удирдсан багш: Б.Мэндсайхан, А.Цэрэндулам

БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

-        Тэргүүн байр  “Мобайл ухаалг систем хөгжүүлэлт” Б.Саранхүү, Алтан-од Удирдсан багш: Золзаяа магистр, П.Нарангэрэл

-        Дэд байр  GPS системд суурилсан хөдөлгөөнт обьектыг хянах систем” Б.Галбадрах Самбуу-Ёндон, Бат-Эрдэнэ, Төрболд, Базаррагчаа, Ганхүү Удирдсан багш: Н.Анхбаяр магистр, С.Өлзийбаяр магистр

-        Гутгаар байр  “Асфальт замын мөс арилгах төхөөрөмж” Э.Батсайхан Удирдсан багш: М.Эрдэнэ-Очир магистр

Тус тус шалгаруулан Өргөмжлөл, ШУТИС-ийн багш профессор нарын ном сурах бичгээр шагналаа.

Шагналыг:

-        МеХТС-ийн Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Б.Баярсайхан 

-        ЭХС-ийн Цахилгаан техникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) Б.Загдхорол   

-        МХТС-ийн Компьютерийн салбарын профессор, доктор (Ph.D) Б.Батзолбоо  

-        ЭША-ны дарга доктор (Ph.D)  Х.Отгон-Эрдэнэ

-     ОХҮА-ны дарга хавсран гүйцэтгэгч ,Чуулган зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Д.Цогзолмаа нар шагналыг гардууллаа.

Зохион байгуултанд:  ШУТИС Оюутны хөгжил, үйлчилгээний алба, ШУТИС - ОХ - ЭШТАлбаны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон танхимын болон үзэсгэлэнгийн зохион байгуулалт,  хөтлөгч хийх зэргээр арын албыг хангалттай сайн гүйцэтгэн ажиллалаа.