Барилгын Материал Судлалын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг 2024 оны 12 сарын 19нд Т байрны 207 тоотод боллоо. Тус өдөрлөгт доктор, профессор Б.Батцагаан багш хүрэлцэн ирж Барилгын материалын салбарын түүхэн хөгжил, судалгаа шинжилгээний ажлын үр өгөөж болон оюутан хүн ямар байх ёстой талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг оюутан залуучуудад өгсөн үр дүнтэй уулзалт өдөрлөг болсон төдийгүй Б.Батцагаан багшийн 30 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж оюутан залуус нээлттэй танилцав.
Уг өдөрлөгт Барилга, Архитектурын Сургуулийн захирал доктор Б.Нарантуяа, Барилгын инженерийн салбарын эрхлэгч М.Оюунчимэг, Барилгын материалын тэнхимийн хөтөлбөр хариуцсан дэд профессор П.Сэргэлэн, Барилгын инженерийн салбарын багш С.Ууганбаяр, Н.Баяржаргал, Б.Амарзаяа болон Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн I-IV курсийн 60 гаруй оюутан залуус оролцсон.




Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Б.Батцагаан багшдаа эрүүл энхийг хүсье.
“Барилгын материал судлал” клуб
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв