ШУТИС-ИЙН БАГШ, АЖИЛЧДЫН 2014 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ УЛАМЖЛАЛТ
СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Монголын багш нарын баярын өдрийг угтан ШУТИС-ийн багш, ажилчдын бие бялдар спортын чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бүрэлдэхүүн сургуулийн багш нарын дунд хамт олонч нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх, сургуулийн аварга баг тамирчдыг тодруулахад оршино.
Хоёр.Тэмцээний хугацаа
Спортын 4 төрөлт уламжлалт тэмцээн 2014 оны 1-р сарын 13-19-ны хооронд ШУТИС-ийн болон бүрэлдэхүүн сургуулиудын спорт зааланд хуваарийн дагуу зохион байгуулагдана.
№ |
Спортын төрөл |
Хугацаа |
Тэмцээн явагдах заал |
Хариуцах багш |
1 |
Волейбол |
Нээлт 1 сарын 13-15 |
ШУТИС-ийн төв спорт заал КТМС, МИС |
Ч.Ням |
2 |
Шатар |
1 сарын 16 |
ШУТИС-ийн номын сан |
Ч.Навчаа В.Чимэд-лодой |
3 |
Ширээний теннис |
1 сарын 16 |
ШУТИС-ийн төв спорт заал |
Г.Ерөөлбат |
4 |
Сагсан бөмбөг /аваргын төлөөх тэмцээн/ |
1 сарын 17,18,19, |
КТМС,ШУТИС-ийн төв спорт заал |
Б.Ганзориг багш нар |
5 |
Хаалтын ажиллагаа |
1 сарын 19 |
ШУТИС-ийн төв спорт заал |
Багш нарын зөвлөл |
Гурав.Оролцох бүрэлдэхүүн
Спортын төрөл |
Тамирчдын тоо |
Дасгалжуулагч |
Хүний тоо |
Волейбол |
8 эр, 8 эм |
1эр, 1 эм |
18 |
Сагсан бөмбөг |
8 эр, 8 эм |
1эр, 1 эм |
18 |
Шатар |
3 эр, 2 эм |
1 эр, 1 эм |
7 |
Ширээний теннис |
3 эр, 2 эм |
1 эр, 1 эм |
7 |
Тэмцээнд гэрээт багш, төвийн ажилтан, цагийн багш нар хамрагдахгүй болно. Мөн гадаадын мэргэжилтэн /багш / орох тохиолдолд 9-р сарын 1- ээс өмнө тухайн бүрэлдэхүүн сургуульд ажиллах тушаал нь гарсан байна.
Тэмцээнд оролцохдоо ШУТИС-ийн электрон үнэмлэх, шинээр орсон бол 2013 оны 01 тоот тушаал зэргийг авч ирнэ.Тэмцээнд оролцогч багийн бүрэлдэхүүнд гаднаас тамирчин орсон нь тогтоогдвол тухайн сургуулийг тус тэмцээнээс шууд хасна.
Баг тоглолтын хуваарийн дагуу цагтаа ирээгүй тохиолдолд тухайн тоглолтыг хожигдсонд тооцно.Тэмцээний үед бүсээс шалгараагүй багууд тоглолтоо зогсоох тохиолдолд ерөнхий шүүгчид урьдчилан мэдэгдэнэ. Мэдэгдээгүй тохиолдолд бусад төрлүүдийн оноонд нөлөөлнө. Тэмцээн нь олон улсын тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулагдана.
Дөрөв. Техникийн зөвлөгөөн
Техникийн зөвлөгөөн 2014 оны 1-р сарын 8-ны өдөр 12 цагт Эрдмийн зөвлөлийн өрөөнд бүх салбар сургуулийн багш нарын зөвлөлийн дарга нар болон багийн дасгалжуулагч нар, мэдүүлэгээ авчирч оролцоно. Техникийн зөвлөгөөнд оролцоогүй багийг тэмцээнд оруулахгүй болно.
Тав. Зохион байгуулалт
Багш нарын баярын тэмцээний нээлт 2014 оны 1-р сарын 13 -ны өдөр 9.00 цагт 1-р байрны Төв зааланд болно. 2014 оны тэмцээнийг нээлттэй зохион байгуулна. Тэмцээний нээлтэд ирэхдээ тоглолтын хувцастай байна. Мөн тэмцээний хаалтын ажиллагаанд бүх багууд заавал оролцоно.
Багууд тэмцээнд 2 тоглолтын өмнө ирсэн байна. Хоцорсон багийг 15 мин хүлээнэ. Волейболын төрөлд зоны тоглолт 25 оноогоор хагас шигшээ, 25 оноогоор шигшээ тоглолтууд явагдана. Сагсан бөмбөгийн төрөлд 2 үе шаттай эрэгтэй 10 минут, эмэгтэй 8 минутаар цэвэр цагаар явагдана. Шатрын тэмцээнд ирэхдээ багууд 2 шатар, 2 цаг заавал авчирна. Шатрын төрөлд хүлээх хугацаа 10 мин байна.
Зургаа.Бусад
Аливаа маргаантай асуудлыг багш нарын зөвлөл, тэмцээний ерөнхий шүүгч, талбайн шүүгч, тухайн багийн дасгалжуулагч нараас бүрдсэн 5 гишүүнтэй комисс гарган шийдвэрлэнэ. Багууд оролцох эрхийн төлбөр 200.000 төгрөгийг захиргааны дансанд шилжүүлнэ. Тэмцээний өмнө тамирчдын нэрсийг баталгаажуулах бөгөөд багийн мэдүүлэгийн хамт Багш нарын зөвлөлд 2014 оны 1-р сарын 9- ны дотор өгсөн байна.
Тэмцээний ерөнхий шүүгч: Б.Ганзориг
Утас:88992020, 1023
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга