Монгол улсад Герман судлалаар сурч буй оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг герман хэлний 9-р олимпиад 2018 оны 04 сарын 7-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургууль дээр бичгийн болон аман хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг олимпиадад ШУТИС, МУИС, МУБИС, БХИС, ХИС, Германы ашигт малмталын дээд сургуулийн 90 гаруй оюутан оролцсон.
Тус олимпиадын тэргүүн байрыг ШУТИС-ийн ГИБ ангийн 2-р курсын оюутан Н. Саруул /удирдсан багш Б. Мөнхцэцэг/ эзэлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг Монгол дахь ХБНГУ-ын элчин сайдын яамнаас гардан авав. Мөн дөрөвдүгээр байрыг ГИБ ангийн оюутан Б. Гантогтох, тавдугаар байрыг мөн ГИБ ангийн оюутан Б. Сүхбаяр нар эзлэв.
ШУТИС, ХШУС-ийн ГИБ ангийн 2-р курсын оюутан Н. Саруул /зүүн гар талын арын эгнээ /
ГХИ-Европ судлалын тэнхим
ШУТИС-ийн багш нарт төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Цагаан сарыг угтан бүх нийтийн уламжлалт их цэвэрлэгээний аянд ШУТИС нэгдлээ
"ОЮУТНЫ ФИЗИКИЙН УЛСЫН IV ОЛИМПИАД"-д ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Япон улсын “SMC” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн хамт олон цагаан сарын баярын өмнө ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв