“Тогтвортой хөгжил, цэвэр орчин-2022 ” эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар , Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын сургууль  хамтран “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЦЭВЭР ОРЧИН- 2022” сэдэвт эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулна.

Зорилго. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл, хотжилт,  үйлдвэржилтийн хурдацтай хөгжлийн хэрээр агаар, хөрс, усны бохирдол ихээр нэмэгдэж, ундны усны аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж буй  өнөө цагт  шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан,  хүрээлэн буй орчинд ээлтэй шийдэл, шинэ технологи, тоног төхөөрөмжийг таниулан сурталчлах, инновацийг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн,судлаачдыг дэмжих, харилцан мэдлэг туршлагаа солилцох, хамтарч ажиллах  боломжийг олгоход оршино.

Хамрах хүрээ. Инженерийн дэд бүтэц, хот, суурин газрын төлөвлөлт, хаягдал боловсруулах технологи, хүрээлэн буй орчинд ээлтэй технологийг бий болгох чиглэлээр  судалгааны ажил эрхэлж байгаа эрдэмтэн, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, багш, ахисан түвшинд суралцагч оюутан, хувь хүмүүс хамрагдана.

Сэдэв. Эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэлийн хамрах сэдэв:

  • Авто замын төлөвлөлт хэтийн төлөв болон хүрээлэн буй орчны чиглэл,
  • Хот төлөвлөлт архитектурын шийдэл хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, менежмент
  • Агаар болон хөрсний  бохирдол чанарын үзүүлэлт , ногоон технологи
  • Хот суурины  ус хангамж, ариутгах татуургын систем ба усны аюулгүй байдал
  • Бохир усны бие даасан цэвэрлэх байгууламж,
  • Ус цэвэрлэгээний шинэ технологи, тоног төхөөрөмж,саарал ус ашиглалт
  • Саарал ус, цэвэрлэсэн бохир ус болон цэвэрлэгээнээс гарах тунадасыг дахин ашиглах оновчтой хувилбар,
  • Байгальд ээлтэй шинэ технологи, үйлдвэрлэл, шинэлэг санаа, оновчтой шийдэл
  • Ногоон барилга,
  • Хог, хаягдал боловсруулах чиглэл
  • Инженерийн бэлтгэл арга хэмжээ

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага.

  • Сэдэв нь шийдэл хүлээсэн, нийтлэг ач холбогдолтой байх;
  • Судалгаа, туршилтын ажлын шинжлэх ухааны үндэслэл, онол, арга зүй оновчтой  байх;
  • Шинэлэг оновчтой санааг дэвшүүлж тодорхой үр дүнд хүрсэн, инновац санал болгосон байх;
  • Практик ач холбогдолтой, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх
  • Тухайн салбарт гарсан шинэ технологи,  тоног төхөөрөмжийг хамруулах;
  • Судалгааны үр дүнг орчин үеийн программ хангамж, загварчлалыг ашиглаж, боловсруулалт хийсэн байж болно.

Илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу боловсруулсан байна. Илтгэлийг аман ба ханан хэлбэрээр хэлэлцүүлэхээр саналаа ирүүлнэ.

Дараахь хаягаар орж зааврыг харна уу.  

http://must.edu.mn/mn/b3m668/

Хугацаа. Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийн материалыг электрон хэлбэрээр 2022 оны 04 сарын 15 ны өдрийг дуустал erkhee9191@must.edu.mn  zul.a@must.edu.mn хаягаар хүлээн авч зохих шалгаруулалт хийнэ. Илтгэлүүдийг нэгтгэн хурлын эмхэтгэлд хэвлүүлнэ.

Жич: Илтгэл өгүүлэл нь урьд өмнө өөр хэвлэлд хэвлэгдэж байгаагүй байх ба салбар, тэнхим, эрдэм шинжилгээний байгууллагын хурлаар  хэлэлцүүлж, хэвлүүлэхийг зөвшөөрсөн тодорхойлолтын хамт ирүүлнэ.

Хурал. 2022оны 04 сарын 22–ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны  12 давхарт хурлын танхимд 9.00 цагт болно.

Холбоо барих: 

ХБОИС-ын зөвлөх  профессор С. Чулуунхуяг,  утас: 99106743

Багш С. Эрхэмбаяр,  утас: 91916723

Сургалтын мастер А.Зул , утас 94940718