ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс багшийн англи хэл сурах сонирхлыг дэмжих, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, унших, илтгэх чадварыг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Extensive Reading” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт ШУТИС-ийн салбар сургуулийн 18 багш 2022 оны 4 сарын 5-наас эхлэн хамрагдаж, уншсан сэдвийн хүрээнд мэтгэлзэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрийн сэтгэгдлийг бичих зэрэг даалгавар гүйцэтгэж англи хэлний ур чадвараа хөгжүүлж байна. “Extensive Reading” хөтөлбөрийг англи хэлний тэнхмийн ахлах багш А.Болормаа (Ph.D.) удирдаж, АНУ-ын мэргэжилтэн багш Скотт, багш Э. Саруул, Л.Долгорсүрэн нар хамтран ажиллаж байна.


Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төслийн уралдаан
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 28 дахь удаагийн багш, ажилчдын спортын наадмын тоглолтын хуваарь
ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шилдэг, тэргүүний төгсөгч шалгаруулах тухай.
Шинэ жилийн мэнд хүргэе!
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 28 дахь удаагийн багш, ажилчдын спортын наадмын удирдамж
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв