МУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС) ба БНСУ-ын Ханьяан болон Гачон Их сургуулийн хооронд хийгдсэн MOU/MOA гэрээний дагуу ШУТИС-д 1жил болон 2 жил суралцсаны дараа Солонгосын их сургуульд 3 жил болон 2 жил суралцаж, тухайн сургуулийн төгсөлтийн шаардлага хангасан сэдвийн хүрээнд сургалтын кредит цагийг цуглуулсан нөхцөлд Ханьяан болон Гачон их сургуулийн бакалаврын дипломын сургалтыг дүүргэх боломжтой.
-ШУТИС-ийн 1-р курс буюу 2 семестрээс дээш суралцсан оюутан
- Ханьяан их сургуулийн ERICA кампус: 2 семестрийн дүнгийн голч (GPA) 3.0 дээш байх. / Гачон их сургууль : 2 семестрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.
-ШУТИС-ийн 2-р курс буюу 4 семестрээс дээш суралцсан оюутан.
-Ханьяан их сургуулийн ERICA кампус: 4 семестрийн дүнгийн голч (GPA) 3.0 дээш байх. / Гачон их сургууль : 4 семестрийн дүнгийн голч (GPA) 2.0 дээш байх.
-Виз хүсэхтэй холбоотой бүрдүүлэх материал нэмэгдэх боломжтой.
J. Визтэй холбоотой: Гачон их сургуулийн хувьд TOPIK оноогүй оюутанд солилцооны оюутны виз олгодог.
II. Их сургуулийн сургалтын төлбөр ба тэтгэлэг
※ Сонгох хүний тоо улирал бүр өөр байх боломжтой.
• Сургалтын тэтгэлэг: Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт
Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөр хөнгөлөгдөнө.
※ Эх хэл нь ангил хэл бол TOEFL, IELTS -ийн шалгалтын оноогоор тэтгэлэг авах боломжгүй.
• Сургалтын тэтгэлэг
- TOPIK 4-тэй оюутан : Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт
- TOPIK 5-тэй оюутан : Сургалтын төлбөрийн 50% ийн хөнгөлөлт
- TOPIK 6-тай оюутан : Сургалтын төлбөрийн 100% ийн хөнгөлөлт
Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөрийн хөнгөлөлт.
• Сургалтын тэтгэлэг
-Хэлний бэлтгэлийн 4-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 30% ийн хөнгөлөлт
-Хэлний бэлтгэлийн 5-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 50% ийн хөнгөлөлт
-Хэлний бэлтгэлийн 6-р шатыг төгсөгч : Сургалтын төлбөрийн 100% ийн хөнгөлөлт
• Материалаа бүрдүүлж өгсөн оюутны эхний семестрийн төлбөр хөнгөлөгдөнө.
• Тавигдах шаардлага : Өмнөх улирлын дүнгийн голч бакалавр GPA 3.0 аас дээш, хугацаа дуусаагүй TOPIK оноотой (түвшин хамаагүй), даатгал төлсөн байх.
• Материалын шалгаруулалт хийж 100%, 70%, 50%, 30% ийн тэтгэлэг олгоно.
•Тэтгэлэг олгогдох хугацаа 1 семестр.
• Бүрдүүлэх материал: Семестрийн эхэнд (3сар, 9сар), Гадаад харилцааны албаны веб сайтын зарлалын хэсгийг шалгах.
• Бүртгүүлэх хугацаа : Семестрийн дунд бүртгүүлэх хугацаа зарлагдана.
Ханьяан их сургуульд суралцаж байгаа гадаад оюутан (Бакалавр ба Магистр, Докторт суралцаж байгаа TOPIK-ийн оноотой оюутанд олгоно. (улирал сунган суралцаж байгаа оюутанд хамаарахгүй. )
• Сургалтын тэтгэлэг
• Бүрдүүлэх материал: Гадаад харилцааны албаны веб сайтын зарлал шалгах
※ Сургуулиас олгогдох бусад тэтгэлэгтэй давхардах боломжтой.
※ Ханьяан их сургуульд элссэний дараа авсан TOPIK оноонд хамаатай
TOPIK 3 : 10% нэмэлт / TOPIK 4 : 20% нэмэлт / TOPIK 5 : 25% нэмэлт / TOPIK 6 : 30% нэмэлт хөнгөлөлт.
Жишээ: TOPIK 3тай оюутан
Үндсэн 40% + TOPIK 3 10% = 50% тэтгэлэг.
Жишээ: TOPIK 4 тай оюутан
Үндсэн 40% + TOPIK 4 20% = 60% тэтгэлэг.
4 хүний өрөө (4 сар 858,400 вон. 6 сар 1,237600 вон ) – Карт түлхүүр, интернэт, бичгийн ширээ, хувцасны шүүгээ, ор, эйр кондишнтой
-Нийтийн ариун цэврийн өрөө, угаалгын өрөө, цайны өрөө.
- Дотуур байрны төлбөр өөрчлөгдөх боломжтой.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих оюутан залуучуудыг нээлттэй ажлын байранд зуучлах арга хэмжээ зохион байгуулж байна.
ХХҮДС-ийн ахлах багш П.Пүүдоржийн “Эхлэл IV” үзэсгэлэн Вlue Mon төвийн “Норфей Арт” галерейд болно
ШУТИС-ийн "Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2025" зохион байгуулагдана.
"14th International Symposium on Computer Science and Educational Technology 2025" (ISCSET 2025) ОУ-ын эрдэм шинжилгээний симпозиумд оролцохыг урьж байна.
“MUST Start-Up-2025” уралдааны бүртгэл 5 дугаар сарын 4-ний өдөр дуусна