“ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ” цусаа бэлэглэх аян 2018, 2019 оны Цусны Донор Хамт Олон ШУТИС дээр нээлтээ хийлээ

Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш, ажилтан, оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй “ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ”  цус бэлэглэх аян 2018, 2019 оны #Цусны_Донор_Хамт_Олон_ШУТИС дээр 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аяныг санаачлагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжлийн удирдлагын газрын дарга АУ-ны доктор дэд профессор Ш.Оюунбилэг, ШУТИС-ийн Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Доктор (Ph.D), дэд профессор Д.Бямбасүрэн, ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н. Санчирбаатар, ШУТИС-ийн Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захиргаа маркетингийн албаны дарга Ч.Батболд, Монгол улсын боловсролын их сургуулийн оюутны албаны дарга Ш.Пүрэвсүрэн мөн ШУТИС-ийн багш, оюутнууд оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсын боловсролын их сургуулийн Оюутны албаны дарга Ш.Пүрэвсүрэн үг хэлж ‘’ДУСАЛ ЦУС ДҮҮРЭН АМЬДРАЛ’’ цусаа бэлэглэх аяны шилжин явах цомыг ШУТИС-ийн хамт олонд амжилт хүсч хүлээлгэн өглөө.

  

Цусаа тогтмол хугацаанд бэлэглэдэг ШУТИС-ийн идэвхтэн доноруудад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн БАХАРХАЛ 10, 20 тэмдэг, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

  

  

Дусал цус Дүүрэн амьдрал аян 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд ШУТИС-ийн 1-р байранд,  10 дугаар сарын 10-нд Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуульд, 10 дугаар сарын 11-нд Мэдээлэл холбоо технологийн сургуульд, 10 дугаар сарын 12-нд Механик тээврийн сургуульд тус тус үргэлжлэх тул эрхэм хүндэт багш, ажилтан, оюутан залуучуудыг цус бэлэглэх аянд нэгдэж хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж иргэний үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.

#2018ОНЫ_ЦУСНЫ_ДОНОР_ХАМТ_ОЛОН_ШУТИС

#2019ОНЫ_ЦУСНЫ_ДОНОР_ХАМТ_ОЛОН_ШУТИС

 

Зохион байгуулагч:

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба

ШУТИС-ийн Эрүүл мэнд, спортын төв