Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлаар доктор, профессор Т.Намнан томилогдлоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ШУТИС-ийн захирлын сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг захирлын сонгон шалгаруулалтад тэнцэж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан Төмөрпүрэв овогтой Намнанг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Захирлын албан тушаалд томилуулах саналыг Боловсрол, шинжлэх ухааны Сайдад уламжилсан.

Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн  Б/01 дугаар тушаалаар доктор, профессор Төмөрпүрэвийн Намнанг ШУТИС-ийн захирлаар томилсон тушаалыг БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Баттогтох, БШУ-ны сайдын зөвлөх, ажлын албаны дарга М.Батгэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Энхжаргал нар ШУТИС-ийн захирлын зөвлөл, захиргааны зөвлөлд танилцууллаа.