ШУТИС багш ажилчдын спортын тэмцээн 2024: Бүрэлдэхүүн сургуулиудад ажлын байрны дасгалын холбоосыг хүргүүлж байна

ШУТИС-ийн багш ажилчдын спортын уламжлалт тэмцээнийг 2024 оны 01 дүгээр сарын 08-14 -ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Спортын тэмцээний “АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ”-ын тэмцээнийг Монголын гимнастикийн холбооны Гимнастикийн 4 талт шугаман бүжгийн дасгалаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр 10:00-12:00 цагийн хооронд хичээлийн 2-р байрны спортын танхимд зохион байгуулах бөгөөд багуудад дасгалын холбоосыг үүгээр илгээж байна.

#Мөн_багууд #дасгалын #ҮНДСЭН_АЯ-ыг yeruulbat@must.edu.mn цахим шуудангаар холбогдож  авна уу. 

АНХААРУУЛГА:

  1. Заавал хийх дасгалыг яг тэр хэвээр нь хийнэ. Хөдөлгөөнийг өөрчлөх, чиглэл, баруун зүүн талуудыг солихгүй (толин тусгалаар хийхгүй, бичлэг дээрх хүнтэй адил чиглэлд) хийнэ.
  2. Дасгал хөдөлгөөний шүүлт нь жигдрэл (синхрон), дасгалын бүрэн бүтэн байдал, хөгжим хөдөлгөөний тохироо (timing) зэрэг үндсэн 3 бүлгээр мэргэжлийн шүүгч нар шүүнэ.
  3. Хувцаслалт – Жигд хувцастай байх.
  4. Талбайн байрлал:

                  Хойд тал / Ар тал

  Оролцогчийн баруун гар тал    Оролцогчийн зүүн гар тал

Урд тал / Нүүр тал

#Иймд_багууд_холбоосоо ашиглан #дасгалыг_татаж авч бэлтгэлээ сайн хангахыг хүсье!!!

2024 оны АБД-ын тэмцээний дасгалын линк: https://www.youtube.com/watch?v=A53aLmGpHnY

2024 оны АБД-ын тэмцээний дасгалын үндсэн аяны линк: https://www.youtube.com/watch?v=LijEvnBXVEg

Эв нэгдэл, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бүх бүрэлдэхүүн сургуулиуддаа Спортын өндөр амжилт хүсье!!!

#Хамтын_хүч_АМЖИЛТ!!!

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ