
Та бүхнийг “ДОРОЙТСОН ОЙН НӨХӨН СЭРГЭЭХ, ХАМГААЛАХ, АШИГЛАХ, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН "ДОНСАТИ САНААЧИЛГА" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.
Хурлын зорилго: Ой модны салбарын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн ололт, амжилтыг дүгнэх, цаашдын судалгааны шинэ хандлагыг хэлэлцэн тодорхойлох, “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн сангийн зонхилох хэсгийг эзлэх болсон доройтолд орсон ойг нөхөн сэргээх, хамгаалах, үхмэл модны нөөцийг гүн боловсруулж ашиглах технологи хөгжүүлэлт, инновац бий болгоход эрдэмтэд, судлаачдын оюуны чадамж, хөрөнгө хүчийг төвлөрүүлэн ажиллах нэгдсэн үзэл баримтлалыг бий болгоход хурлын зорилго оршино.
Хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр
Судалгааны чиглэл:
1. Ойн аж ахуйн техник технологи, инновац:
- Ой үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ой хамгаалал
- Ойн нөөц тогтвортой ашиглалтын менежмент
- Ойн аж ахуйн арга хэмжээний технологийн шинэчлэл
- Ойн түймрийн менежмент
2. Мод, модлог материалын үйлдвэрлэлийн техник технологи, инновац:
- Мод, модлог материал судлал
- Модон бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийн техник технологи
- Ойн иж бүрэн ашиглалтын техник технологи, инновац
Хурал болох газар: ШУТИС-н 8-р байр, 12-р давхар, Хурлын танхим
Зохион байгуулагч: ШУТИС-н харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн
ШУТИС-н Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайн сургууль
 
                            "ШУТИС хятадад суралцагчид 3" чуулга уулзалт
 
                            "ШУТИС хятадад суралцагчид 3" чуулга уулзалтаа зохион байгуулна
 
                            Эрхэм хүндэт оюутан та бүхнийг эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулалтад оролцохыг урьж байна.
 
                            Мобиком багш ажилтан, оюутнуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах өдөрлөг
 
                            ШУТИС-ийн санхүүжилттэй судалгаа, инновацын төсөл сонгон шалгаруулна
 
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв
 
                             
                            