2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд Rio Tinto Монгол компанийн танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтад Rio Tinto Монгол компанийн Гадаад харилцаа, түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Түвшин, Компанийн хэрэг эрхлэх ерөнхий зөвлөх О.Анар, Түншлэл, гадаад харилцаа хариуцсан зөвлөх Г.Энхжин нар оролцож, компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар хурлын танхимд цугларсан 400 гаруй оюутанд танилцууллаа. ШУТИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, доктор М.Эрдэнэтуяа нээлтийн үг хэллээ.
Танилцуулгын үеэр оюутнууд тэтгэлэгт хөтөлбөр, дадлага хийх боломж, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх талаар асуулт асууж, компанийн төлөөллөөс хариулт авсан юм. Мөн ШУТИС болон Rio Tinto Монгол компанийн, Оюу толгой хамтран хэрэгжүүлж буй Уул уурхайн геотехникийн мэргэжлийн хөтөлбөрт суралцаж буй оюутнууд уг хөтөлбөр нь үйлдвэрлэлтэй уялдсан мэдлэг, дадлага эзэмших боломж олгож байгааг онцолж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
Цусны донорын өдөрлөг
Rio Tinto Монгол компанийн танилцуулах уулзалтад 400 гаруй оюутан оролцов
“Өглөөний цай” хөтөлбөр хэрэгжүүлэх сургалт зохион байгууллаа
“Алтан гадас” одон хүртсэн багш нарыг хүлээн авч баяр хүргэлээ
ШУТИС-ийн оюутнууд “Тэгш оролцоо – тэгш хүртээмж” дэвжээ тэмцээн
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв