Монгол, Япон улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох зорилготой “Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл 2026” арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд зохион байгуулагдана.

Тус арга хэмжээг “Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүн, прототип болон инновацын шийдлийг танилцуулж, тэдгээрийг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэх боломжийг хэлэлцэнэ.

Арга хэмжээнд Японы их, дээд сургуулийн судлаачид, судалгааны байгууллагын төлөөлөл болон 30 гаруй Японы бизнес, аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөл оролцоно.
ШУТИС-ийн судлаач, багш нар болон хамтарсан судалгааны багууд тус арга хэмжээнд оролцож, судалгааны үр дүнгээ танилцуулна.

Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 17, Пүрэв гараг
Цаг: 09:00–17:00
Хаана: МУИС-ийн Номын сангийн байр
Бүртгүүлэх: bit.ly/mjeed-JRBP-2026
Их сургууль, судалгааны байгууллага, аж үйлдвэр, бизнесийн байгууллага болон инженер, технологийн салбарын төлөөллүүдийг оролцохыг урьж байна.
ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний албанд Карьер хөгжлийн чиглэлээр цагийн ажил хийх оюутан сонгон авна
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд эрдэм шинжилгээний хурал 2026
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
“LINE FOLLOWER ROBOT” тэмцээнд оролцохыг урьж байна!
SMC internship дадлагын хөтөлбөрийн танилцуулга
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв