Азийн сан болон ШУТИС-ийн Менежментийн сургууль хамтран жижиг, дунд бизнесийн бүтээмж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд хиймэл оюуны (AI) технологийн практик хэрэглээг нэвтрүүлэх зорилготой "AI4SMEs" туршилтын төслийг эхлүүллээ. Энэхүү их сургууль–бизнесийн хамтын ажиллагаанд тулгуурласан төсөлд хамрагдан бизнес, үйл ажиллагааны процессоо дахин загварчлан хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх сонирхолтой жижиг, дунд бизнес эрхлэгчид болон стартап байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Хэн хамрагдах вэ?
Жижиг, дунд бизнес эрхлэгчид, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж буй стартап компаниуд, мөн үйл ажиллагаандаа дижитал шилжилт болон AI технологи нэвтрүүлэхийг зорьж буй бизнесүүд хамрагдах боломжтой. Оролцогч байгууллага бизнесийн тодорхой асуудлаа AI-аар шийдэх бодит
хэрэгцээтэй, төсөл хэрэгжих хугацаанд (2027.04.20 хүртэл) тогтвортой хамтран ажиллах боломжтой байх шаардлагатай.
Хамтын ажиллагаанаас юу хүлээж болох вэ?
Төслийн хүрээнд оролцогч байгууллагын бизнес процессыг судалж, дижитал/AI бэлэн байдлын шинжилгээ хийж, тухайн процесст тохирсон AI шийдэл, AI агентыг их сургуулийн багш, оюутан, технологийн зөвлөхтэй хамтран хөгжүүлж, туршиж нэвтрүүлнэ. Мөн AI шийдэл нэвтрүүлсний өмнөх
болон дараах бизнесийн үзүүлэлтийг (цаг хэмнэлт, зардал бууралт, алдааны бууралт зэрэг) хэмжиж, харьцуулан үнэлэх бөгөөд оюутнуудын судалгаанд тулгуурласан бизнесийн загварын сайжруулсан хувилбарыг санал болгоно. Ингэснээр их сургууль–бизнесийн урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны загвар бүрдэнэ.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон байгууллага 2026 оны 10 дугаар сарын 2-ны дотор доорх бүртгэлийн маягтыг бөглөж бүртгүүлнэ үү.
Хугацаа хоцорсон болон дутуу бөглөсөн материалыг хүлээн авахгүй.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/z9v9mrKBRXfJCz2n8


ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний албанд Карьер хөгжлийн чиглэлээр цагийн ажил хийх оюутан сонгон авна
Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд эрдэм шинжилгээний хурал 2026
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
“LINE FOLLOWER ROBOT” тэмцээнд оролцохыг урьж байна!
SMC internship дадлагын хөтөлбөрийн танилцуулга