ШУТИС-ийн стратеги төлөвлөгөө-2030, ШУТИС-ийн хүний нөөцийн бодлого, ШУТИС-ийн залуучуудыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, оролцох зорилгоор ШУТИС-ийн захиргаа болон "ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбоо"-ны хооронд байгуулсан "Харилцан ойлголцолын санамж бичиг"-ийн хэрэгжилтийг хангах залуучуудын хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд "ШУТИС-ийн залуу багш, ажилтуудын албан ёсны бүртгэл" эхлэж байна.
Тус бүртгэлийг жилд 2 удаа хавар болон намар хийж судалгааг явуулж бүртгэлд хамрагдсан гишүүдтэйгээ хамтран ажиллана. Хэрэв та захиргааны болон удирдах албан тушаалтай бол GOLD member, бусад бол SILVER member, хэрэв 45 наснаас дээш бөгөөд залуучуудын байгууллагатай хамтран ажиллахыг хүсвэл COACH member байх юм. Энэ хаварын элсэлтийг хийж 2020 оны намрын улирлын үйл ажиллагаанд хамрагдах залуучуудын нөөцийг бүрдүүлж, бүртгэлд хамрагдсан залуучууддаа зориулсан хэрэгцээт сургалтыг зохион байгуулна.
Эрхэм залуучууд та бүхэн гишүүнчлэлийн бүртгэлээ хийлгэж хамтран ажиллахыг урьж байна
Google forum:
Дээрх линкээр ороод бүртгүүлээрэй.
ШУТИС-ийн оюутны математикийн XXVIII олимпиад
Эрчим хүчний зохицуулах хорооноос оюутнуудын дунд "Хамтдаа хэмнэе" постерийн уралдаан зарлаж байна
Хятад хэл постер илтгэл уралдаан
“Эрдмийн чуулган-2025” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
2025 оны ЭШ-д бэлтгэх үнэ төлбөргүй Физикийн хичээлийн цахим сургалтын хуваарь
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв