Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хөл хорионы улмаас оюутан залуус цахимаар хичээллэж байгаа энэ үед боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас төдийлөн шалтгаалахгүйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр ашигтайгаар хангах зорилго тавин ажиллаж “Асуудлыг бүтээлчээр шийдье” уриатайгаар ШУТИС-ийн оюутан залуусдаа зориулан “MUST STUDENT” аппликэйшний туршилтын хувилбарыг танилцуулж байна.
“MUST STUDENT” аппликэйшн нь ШУТИС-ийн оюутны вэб болон цахим сургалтын зарим модулиудыг оруулсан гар утсанд зориулсан туршилтын мини хувилбар бөгөөд анх удаа хэрэглээнд орж байна. “MUST STUDENT” аппликэйшнтэй холбоотой санал хүсэлтээ batjargal@must.edu.mn, minda@must.edu.mn хаягаар ирүүлж болно.
“MUST STUDENT APPLICATION”-ээ:
Play Store болон App Store-оос MUST STUDENT гэж хайж татаж болно.
Мөн дараах линкээр татах боломжтой.
Play store: https://play.google.com/store/apps/details?id=com.must_student_app2
App store: https://apps.apple.com/us/app/must-student/id1538718995
Мэдээллийн технологийн төв
Маркетинг, олон нийттэй харилцах алба
Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр
"Хүнсний найрлагын мэдээллийн сан FDC mongolia-2025" эрдэм шинжилгээний хурал
"СОЁЛЫН САР" аяны хүрээнд хувь хүний соёл, хөгжилд чиглэсэн дараах сургалтууд явагдана
Артишок-эрдэм шинжилгээ, инновац 2025 эрдэм шинжилгээний хурал
Соёлын сар эхэллээ
© 2005-2025 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв