УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ (СТХ) ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА
ШУТИС, “Оюу толгой ХХК”, “Рио Тинто Монгол ХХК” хамтарч “Геотехник, уул уурхайн мэргэжилтний ур чадварыг сайжруулах төсөл”-ийг 2021-2026 оны хооронд хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд уурхайн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд их сургууль, аж үйлдвэрийн хамтарсан судалгааг хөгжүүлэх зорилгоор УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ (СТХ) төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг эхлүүлж байна.
ЗОРИЛГО:
Уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд ШУТИС, “Оюу толгой ХХК”, “Рио Тинто Монгол ХХК” хамтарч гүний уурхайд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны ажлыг дэмжин шинэ мэдлэгийг бий болгох зорилготой юм.
СУДАЛГААНЫ ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт төсөл дэвшүүлэх төслийн удирдагч нь ШУТИС-ийн үндсэн орон тооны профессор, багш судлаач байх бөгөөд төслийн багийн гишүүдэд бусад гадаад, дотоодын их дээд сургуулийн багш нар, ахисан түвшний оюутан болон зөвлөх инженер, Оюу Толгой, Рио Тинто Монгол ХХК-ийн инженер техникийн ажилтнууд хамрагдаж төслийн санал мэдүүлэх боломжтой.
СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ЧИГЛЭЛ:
СУДАЛГААНЫ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Судалгааны баг нь дэвшүүлэх төслийн саналаа бүрдүүлэх материалын хамтаар pdf форматаар, электрон хэлбэрээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг хүртэл research@must.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
УУРХАЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ, ХАВСРАЛТУУД :
СТХ-ийг хэрэгжүүлэх удирдамж, хавсралтуудыг дараах линкээр орж татаж авна уу.
Уурхайн судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн удирдамж
Хавсралт №1 Судалгааны төсөл мэдүүлгийн маягт
Хавсралт №2 Төслийг үнэлэх, сонгон шалгаруулах
Хавсралт №3 Санхүүжүүлсэн төслийн хэрэгжилтийг хянах, төслийн удирдлага
Хавсралт №4 Судалгааны төсөл зарлах, сонгон шалгаруулах үйл явц
Хавсралт №5 Зардлын задаргааны маягт
ХОЛБОО БАРИХ:
Эрдэм шинжилгээ, инновацын газар (ЭШИГ) утасны дугаар: 976-11-318153, дотуур утас: 1030
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ГАЗАР
---о0о---
Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна.
KANEKOKIKAI Inc. JOB FAIR 2025, JAPAN
ЭМГЭНЭЛ
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын "Эрдмийн баяр" төгсөлтийн ёслолын ажиллагааны удирдамж
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалтад урьж байна