DAAD(Deutscher Akademischer Austausch Dienst)


DAAD буюу Германы Эрдмийн Солилцооны хөтөлбөр нь олон улсын боловсролын хамтын ажиллагааг дэмжин, үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. DAAD нь Германы их дээд сургуульд суралцах хүсэлтэй чадварлаг залууст тэтгэлэг олгодог. Мөн Герман оюутан багш нарыг гадаадад сурах, судалгаа хийхэд дэмжлэг үзүүлдэг улсын санхүүжилттэй байгууллага юм. 1925 онд байгуулагдсанаасаа хойш нийт 1,9 сая эрдэмтэн, судлаачид DAAD -ын санхүүжилтээр суралцсан байна. Уг байгууллагад 365 Германы дээд боловсролын байгууллага багтдагаас 100 гаруй нь инженер техникийн сургуулиуд байна. DAAD -ын тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд, дадлагажигч, судлаач, эрдэмтэн нарт олгогддог.

2014 оны байдлаар Монгол улсын оюутан залуус, эрдэмтэн багш болон судлаач нарт зориулсан инженерийн чиглэлийн дараах 17 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.
 

 

Тэтгэлэгийн төрөл

Хэн хамрагдаж болох вэ? 

Хөтөлбөрийн хугацаа

1.

Профессор, багш нарын солилцоо

Доктор (Ph.D) зэрэгтэй байх, МУ-ын их дээд сургууль, судалгааны байгууллагад ажилладаг байх

14 хоногоос 3 сар хүртэл

2.

Хөгжлийн асуудалд суурилсан бакалаврын дараах сургалт

Дор хаяж 2 жилийн ажлын туршлагатай байх

12-36 сар /сургалтын хөтөлбөрөөс хамаарна/

3. 

DAAD -судлаач оюутан

/нисэх хэрэгслийн (aeronautic), сансар судлал, тээвэр, эрчим хүч/

Докторын болон, докторын дараах түвшний сургалтын оюутнууд

хөтөлбөр, чиглэлээс хамааран 1-36 сар хүртэл

 

4. 

Засгийн газрын тэтгэлэг

Бакалавр, магистрантурт сурах хүсэлтэй залуус

Бакалаврт дээд тал нь 7 улирал,

Магистрт дээд тал нь 5 улирал

5. 

Докторын дараах түвшний судлаачдад зориулсан хөтөлбөр

Докторын дараах түвшний судлаач

18 сар

6.  

Техникийн Дадлага олгох Оюутан Солилцооны хөтөлбөр /IAESTE/

гишүүн орны байгаль, техникийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ой судлалын чиглэлийн оюутнууд

2-3 сар

/ажил олгогчоос хамаарна/

7.       

Өмнө нь DAAD -ын тэтгэлэг авч байсан оюутан, багш нарт зориулсан судалгааны тэтгэлэг

  • Өмнө нь DAAD -ын шугамаар 6 сараас дээш хугацаагаар тэтгэлэг авч байсан

  •  Хуучин Зүүн Германд тэтгэлэгтэй дор хаяж 1 жил суралцаж байсан

1-3 сар

 

8.  

Докторын судалгаа

/Герман болон Монголын их сургуульд хослон суралцах/

Доктор оюутан, магистрын зэрэгтэй залуу судлаач багш нар

Герман улсад байх хугацааны буюу 12 сар хүртэл

/судалгааны ажлаас хамаарч сунгагдах магадлалтай/

9.     

Докторын сургалт

/Германы их сургуульд/

Магистрын зэрэгтэй байх

3-4 жил

10.  

Судалгаа /1 жилийн/

Доктор оюутан, магистрын зэрэгтэй залуу судлаач, багш нар

7-10 сар

/ судалгааны ажлаас хамаарч сунгагдах магадлалтай/

11.

Судалгаа /богино хугацааны/

Доктор оюутан, магистрын зэрэгтэй залуу судлаач, багш нар

1-6 сар

12.  

Архитектурын чиглэлийн тэтгэлэг

/бакалаврын дараах сургалт/

Архитектур, интерьер дизайн, хөшөө дурсгалыг хадгалах, хот төлөвлөлт, бүс нутгийн төлөвлөлт, газар төлөвлөлтийн чиглэлээр бакалавр зэрэгтэй, эсвэл тэтгэлэгт хөтөлбөр эхлэх үед төгссөн байх

10-24 сар

/ судалгааны ажлаас хамаарна/

13.  

Бакалаврын дараах сургалтын тэтгэлэг

/бүх чиглэл/

Бакалавр зэрэгтэй, эсвэл тэтгэлэгт хөтөлбөр эхлэх үед төгссөн байх

10-24 сар / сургалтын хөтөлбөрөөс хамаарна/

14.  

Оюутны багийн солилцоо/танилцах аялал

Их сургуулийн багш нар

/1 багш 15 оюутны аялал/

7-12 өдөр

 

15.  

Багш нарын багийн солилцоо

Архитектур, Дүрслэх урлаг, драма, жүжиг, дуу хөгжмийн багш нар

1-3 сар

16.  

Усны тогтвортой менежмент чиглэлийн судалгааны тэтгэлэг

Ус болон эрүүл мэнд, мөн ус болон байгаль орчны чиглэлээр сурч буй судлаач болон доктор оюутан

31 сар хүртэл

/ судалгааны ажлаас хамаарна/

17.  

Оюутан болон шинээр төгсөгч оюутны зуны сургалт

Бакалаврын 2-р курс болон магистр оюутан,

Магистрт үргэлжлүүлэн суралцах бакалаврын төгсөх ангийн оюутан

Хичээлийн 18 өдөр

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү.

www.daad.de