1.БШУЯ-аас зөвшөөрөл авах:
ШУТИС-ийн ГХА-ны мэргэжилтэн дээр дурдсан материалыг шалган баталгаажуулж, ажлын 5 хоногт багтаан холбогдох бүрэлдэхүүн сургуулийн санал, албан бичгийг үндэслэн ГХА-ны албан бичгийн хамт БШУЯ-нд хүргүүлнэ.
2. Харьяа дүүргийн Хөдөлмөрийн хэлтэсийн санал авах
Ажиллуулахаар урьж буй бүрэлдэхүүн сургууль, тэнхим нь дараах материалыг бүрдүүлэн тухайн сургуулийн харьяа дүүргийн хөдөлмөрийн хэлтэст хүргүүлнэ. Үүнд:
- ГХА-ны албан бичиг
- Паспортын хуулбар
- ШУТИС-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан/
- Тухайн бүрэлдэхүүн сургуулийн нийгмийн даатгалын тайлан /сүүлийн 3 сарын 7, 8-р маягт/
3. ХЭҮТ-өөс урилга, HG ангиллын виз олгохыг зөвшөөрсөн албан бичиг авах
Ажиллуулахаар урьж буй бүрэлдэхүүн сургууль, холбогдох тэнхимийн багш, ажилтан нь өмнө бүрдүүлсэн материалуудаас гадна дараах бичиг баримтыг холбогдох зөвшөөрлийн хамт ХЭҮТ-д хүргүүлнэ. Үүнд:
- ШУТИС-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар
- Харьяа дүүргийн хөдөлмөрийн хэлтэсийн санал /албан бичиг/
- БШУЯ-аас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичиг
- Үйлчилгээний хураамж /Төрийн сан банк, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, данс: 900037003, 1 хүн – 8000 төг. /
- Байгууллагын лавлагаа /маягт авч бөглөх/
- Гадаад иргэний лавлагаа /маягт авч бөглөх/
/Хөрвүүлэх бичиг баримтыг баталгаат орчуулгын газраар хийлгэсэн байна./
4. ИХШХЕГ-аас HG ангиллын визийн урилга явуулах
Урьж буй сургууль, нэгжийн багш, ажилтан нь дараах материалыг бүрдүүлэн ИХШХЕГ-т хүргүүлнэ. Үүнд:
- · ГХА-ны албан бичиг
- · Паспортын хуулбар
- · ХЭҮТ-ийн албан бичиг
- · ШУТИС-ийн улсын гэрчилгээний хуулбар
- · Визийн хураамж
Жич: Тухайн гадаад иргэн нь ямар улс орон дахь Монгол улсын ЭСЯ эсвэл консулын газраас визийн урилгаа авахаа урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай.