ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 06 дугаар сарын 07                 № 13                                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1005 цагт эхэлж, хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, хуралд суугаагүй ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2022/2023 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли

      СОАЭ дэд захирал Н.Ганзориг 

2. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2021/2022 оны хичээлийн жилийн ажлын тайлан

            ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга Д.Оюун 

3. Геологи, уул уурхайн сургуулийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын шалгалтын тайлан

           ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2022/2023 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид зохих өөрчлөлт найруулга хийж, батлахаар тогтов. 

2. ШУТИС-ийн багш, ажилтын ёс зүйн зөвлөлийн 2021/2022 оны хичээлийн жилд хийсэн ажлыг тайлан хангалттай гэж дүгнэв. Ёс зүйн зөвлөлийн гишүүдэд олгох урамшууллын талаар хууль эрх зүйд нийцэж байгаа эсэхийг судалж, танилцуулахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Ж.Арслан), ШУТИС-ийн ёс зүйн зөвлөлийн дарга (Д.Оюун) нарт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР