ШУТИС -ийн Англи хэлний академи дээр амжилттайгаар IELTS шалгалтын шинэчлэлтийг хийж дуусгалаа.
Уг шинэчлэлтийг хийснээр OSR (One Skill Retake) буюу шалгалтын зөвхөн нэг модулийг дахин шинээр өгөх боломжийг олгож байна. Жишээ нь та зөвхөн бичих хэсгийн оноогоо (writing section) сайжруулах хүсэлтэй бол шалгалтыг бүхлээр дахин өгөхгүйгээр бичих хэсгээ илүү хямдаар дахин өгөх боломжтой болж байна. Анхаарах зүйлс: Үндсэн шалгалт өгснөөс 90 хоногийн дотор хүсэлт гаргасан байх. Үндсэн шалгалтыг зөвхөн Англи хэлний академи дээр өгсөн тохиолдолд уг хүсэлтийг гаргах боломжтой.
Мөн IELTS шалгалт нь илүү хялбар, дижитал болсон. Шалгуулагчид шалгалтын онооны электрон хуулбарыг шалгуулагчийн порталаас (test taker portal) PDF файлаар шууд татах боломжтой болж байгаа ба шалгуулагч нь өөрийн онооны хуудсыг хүссэн их, дээд сургууль болон байгууллагууд руу шууд явуулах боломжийг олгож байгаа юм.
Бас нэг гайхалтай мэдээ нь ШУТИС-ийн оюутан болон албан хаагчид Англи хэлний академи дээр IELTS-ийн шалгалт өгөх бол шалгалтын үндсэн төлбөрөөс 10% хямдралтайгаар өгөх боломжтойг дуулгахад таатай байна. Хөнгөлөлтэй шалгалт өгөх бол сургалтын алба эсвэл харьяа сургуулиасаа тодорхойлолт авчирна.
Англи хэлний академи
Өрөмдлөг-2025 олон улсын эрдэм шинжилгээний XXVII хурал
IELTS 10% OFF
Нийт багш, ажилчдын анхааралд
Happy pay апп-г таниулах зорилгоор их сургуулиудын дунд мөнгөн шагнал бүхий уралдааныг зохион байгуулж байна
ШУТИС-ийн багш, судлаачдын шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2025” арга хэмжээний удирдамж
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв