ХШУС-ийн математикийн багш Д.Ганзоригийн Сүнжидмаа "Аавдаа зориулсан талархал"-ын тоглолтод урьж байна.

ШУТИС гэдэг их айлд 1200 гаруй гэр бүл багтдаг бөгөөд бид баяр, гуниг, жаргал зовлонгоо хуваалцаж бие биедээ чадлынхаа хэмжээгээр тусалж иржээ. Аавынхаа төлөө хамгийн сайн чадах зүйлээрээ хичээн зүтгэж байгаа авьяаслаг энэ охины хийлийн 2 чавхдаснаас та бүхэн гэр бүлээ гэсэн маш их хайр, энэрэл, аз жаргалыг сонсох болно. Хүрэлцэн ирээрэй.

Тоглолт 2025 оны 02 сарын 06 нд 13:20-14:20

Зохион байгуулагч: ШУТИС ХШУС-ийн хамт олон болон Д.Ганзориг багшийн гэр бүл, найз нөхөд