“ГАЗРЫН ТОС-2026” олон улсын эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал нь ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим жил бүр зохион байгуулагдаг ба энэ удаа Монгол Улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулан “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Энэхүү хуралд уламжлалт ба уламжлалт бус газрын тос, хийн салбарын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд та бүхнийг судалгааны ажлынхаа өгүүлэл хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: ШУТИС, ГУУС-ийн ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
Хурлын зорилго: Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн геологи, хайгуул, өрөмдлөг, олборлолт, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, хангамж, эдийн засаг, менежмент, экологи, байгаль хамгааллын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг гадаад болон дотоодын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүдийн ололт, амжилт, туршлагыг хуваалцах, мэдлэгийг харилцан солилцох, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх бөгөөд судалгааны үр дүнг хэлэлцүүлэн шилдэг илтгэлийг шалгаруулна.
Хурлын хамрах хүрээ: Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад болон дотоод, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, эрдэмтэн судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд, докторант, магистрант оюутнууд хамрагдана.
Хурлын зохион байгуулах хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ШУТИС-ийн төв номын сан Е-604 тоот өрөөнд 11:00 -18:00 цагт болно.
Холбогдох утас, майл хаяг: 99117420, moyuntugs@must.edu.mn М.Оюунтөгс
99052511, alimaav@must.edu.mn В.Алимаа
96064667, ssiilegmaa@must.edu.mn С.Сийлэгмаа
Хуралд илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн дотор OIL_GAS@must.edu.mn хаягаар илгээнэ үү.
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих загварын монгол, англи хувилбарыг дараах холбоосоор татаж авна уу. https://
Эрдэм шинжилгээний өгүүллийн шинэчилсэн загвар татах
Type The Title Of Your Paper, Capitalize First Letter download

Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим
“Газрын тос-2026” XXXII олон улсын эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал
"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний XXIII бага хурал
"ХИМИЙН ОЛИМПИАД-2026"
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS 2026)
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе