ОХУ-ын Москвагийн Барилгын Үндэсний Их Сургуулиас "Үндэсний нэгдлийн өдөр"-т зориулан зохион байгуулж буй Олон улсын их, дээд сургуулиудын "Unity" онлайн шатрын IV тэмцээнд ШУТИС-ийн багш, ажилтан болон оюутнуудыг оролцохыг урьж байна.

Тэмцээний мэдээлэл:

  • Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр, 18:00 цагаас (Москвагийн цагаар)
  • Үргэлжлэх хугацаа: 2 цаг
  • Тэмцээн болох платформ: www.lichess.org
  • Тоглолтын формат: Блиц (3 минут + нүүдэл бүрт 2 секундийн нэмэгдэл)
  • Оролцогчид: Их, дээд сургуулийн оюутан залуус болон багш, ажилтнууд

Тавигдах шаардлага ба Бүртгэл:

  1. Тавигдах шаардлага: Оролцогч бүр www.lichess.org платформ дээр бүртгэлтэй байх шаардлагатай (Өмнө нь бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй).
  2. Бүртгэлийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал холбоосоор бүртгүүлнэ.
  3. Бүртгүүлэх холбоос: https://forms.yandex.ru/u/6ac8ca4feb6146477d33e0d5

Холбоо барих мэдээлэл:

  • Зохион байгуулагч талын холбоо барих хүн: Биеийн тамир, спортын тэнхимийн дэд профессор Наталья Фролова (Natalia Frolova)
  • И-мэйл хаяг: frolovaNN@mgsu.ru
        

Гадаад Харицааны Алба