“Хүнсний найрлагын мэдээллийн сан, FDC Mongolia-2026” эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал болно.

ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлага, шим тэжээлийн үзүүлэлтүүдийг судлан тодорхойлох, хүнсний найрлага, шим тэжээлийн үндэсний мэдээллийн санг хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршлага, судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний болон олон нийтийн түвшинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүнсний найрлагын мэдээллийн сан, FDC Mongolia-2026” эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг зохион байгуулна.  Хурлын хамтран зохион байгуулагчаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, ХХААХҮЯ, ШУТИС, ХХҮДС, Хүнсчдийн холбоо, Хоол зүй, шим судлалын монголын нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, хурлын илтгэлээр эрдэм шинжилгээний эмхэтгэл хэвлэгдэнэ. Та бүхнийг тус эрдэм шинжилгээний хуралд судалгааны илтгэл хэлэлцүүлэн бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.