ШУТИС-ийн МДА-наас боловсруулан Эрдмийн зөвлөлийн 2008 оны 04 сарын 01-ний өдөр хэлэлцvvлэхээр бэлтгэж байгаа журмууд:

ШУТИС-ийн МДА-наас боловсруулан Эрдмийн зөвлөлийн 2008 оны 04 сарын 01-ний өдөр хэлэлцvvлэхээр бэлтгэж байгаа журмууд:
1.“Докторантын шилжилт хөдөлгөөний журам”
2.“Магистрантын шилжилт хөдөлгөөний журам”
3. “ШУТИС-д докторантурын эчнээ сургалт явуулах журам”

ДОКТОРАНТЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

НЭГ.  НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
1.1.  ШУТИС-ийн докторантад чөлөө олгох, гадаад, дотоодын магдлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас докторант шилжин ирж суралцах, өөр их, дээд сургуулиудад докторантыг шилжvvлэн суралцуулах, сургалтаас чөлөөлөх vйл ажиллагааг энэхvv журмаар зохицуулна.
ХОЁР.  ЧӨЛӨӨ ОЛГОХ
2.1. Тодорхой хvндэтгэн vзэх шалтгааны улмаас цаашид vргэлжлvvлэн суралцах боломжгvй болсон докторант суралцах хугацаандаа нийт 2 удаа 1 жилийн хугацаатай  чөлөө авч болно.
2.2.  Чөлөө авах хvсэлтэй докторант өргөдөл гаргаж бvрэлдэхvvн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, холбогдох мэргэжлийн профессорын багийн тэргvvлэх профессор, докторантын зөвлөх комисс, судалгааны ажлын удирдагч нарт танилцуулж цохолт хийлгэсэн байх шаардлагатай.
2.3.   Хvсэлт гаргасан докторантын цуглуулсан кредит, хуримтлуулсан vнэлгээний голч дvн, тухайн улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийн тооцооны (төрийн сангийн зээл, буцалтгvй тусламжаар суралцаж байгаа эсэх) талаарх тодорхойлолтыг МДА-ны докторын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн,  эрдэмтэн нарийн бичгийн дарга, бvрэлдэхvvн сургуулийн магистр, докторын сургалт хариуцсан сургалтын албаны ажилтан нар гаргана.
2.4.  Холбогдох хvмvvсийн санал, МДА-ны даргын шийдвэрийг vндэслэн докторантад чөлөө олгохыг зөвшөөрсөн Ректорын тушаал гарна. Ректорын тушаалд чөлөө олгогдсон хичээлийн жил, улирал, сар, өдөр төдийгvй тухайн докторантын чөлөөнөөс эргэн ирж vргэлжлvvлэн суралцах хичээлийн жил ба улирлыг нь тодорхой заасан байна. 
2.6.  Чөлөөнөөс ирж байгаа докторант нь  сургалтын нэгдсэн хуанлийн дагуу “Хичээл сонголт” явагдаж дуусахаас өмнө МДА-нд хандаж өргөдөл  гарган чөлөөнөөс ирж, vргэлжлvvлэн суралцаж байгаа тухай бvртгэл хийлгэнэ.  

ГУРАВ.  ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН
3.1. Докторант нь гадаадын болон дотоодын их, дээд сургуулиудаас ШУТИС-д шилжин суралцах хvсэлтээ МДА-нд гаргана. 
3.2.  Дараах нөхцлvvдийн аль нэгийг хангасан сургуулиас ШУТИС-ийн докторантурт шилжин суралцахыг зөвшөөрнө. Vvнд:
а) Боловсролын магадлан итгэмжлэх vндэсний зөвлөлөөр байгууллагын буюу тухайн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн дотоодын дээд, их сургууль
б) Гадаадын их сургууль нь тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагын буюу хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн, хэрэв тийм тогтолцоо байхгvй бол зөвхөн төрийн өмчийн сургууль
3.3. ШУТИС-д шилжин суралцах докторант дараах болзлыг хангасан байна.
Vvнд:
a) Журмын 3.2. заасан нөхцлийг хангасан сургуулийн докторантурт 1-2 жил амжилттай суралцсан
б) Элсэн суралцаж буй мэргэжлийн дагуу шилжэн суралцах хvсэлтээ бичгээр гаргасан
в) Шилжин ирсэн докторантын бусад сургуульд судалсан хичээлээс дvйцvvлэн тооцож болох багц цагийн хэмжээ 20 кредитээс ихгvй байх.
3.4.  Докторант хvсэлт гаргасан хугацаа сургалтын нэгдсэн хувиараас хэт хоцорсон болон суралцах мэргэжилийн чиглэл нь тухайн сургуульд байхгvй тохиолдолд     МДА-ны дарга шууд татгалзсан хариу өгч болно.
3.5. Шилжин суралцах хvсэлт гаргаж буй докторант нь дараах баримт, бичгийг бvрдvvлсэн байна.  Vvнд:
• хувийн өргөдөл
• анкет
• иргэний vнэмлэхийн баталгаажуулсан хуулбар
• суралцаж байгаа сургуулийн докторант мөнийг баталсан албан ёсны тодорхойлолт эсвэл уг сургуульд элсvvлсэн тухай захирлын тушаалын хуулбар (нэр бvхий хуудас дээр сургуулийн тэмдгийг дахин дарсан байна)
• ШУТИС-ийн докторантурт шилжvvлэн суралцуулахыг зөвшөөрсөн тухайн сургуулийн  албан бичиг
• сургуулийн албан бичгийн хуудас дээр бичиж, холбогдох албан тушаалтны гарын vсэг зурсан сурлагын тодорхойлолт (судалсан хичээлийн нэр, багц/цаг, шалгалтын дvн) эсвэл сурлагын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
• гадаадаас шилжин ирж буй докторант нь БСШУЯ-аас ШУТИС-ийн докторантурт шилжvvлэн авахыг зөвшөөрсөн албан бичиг
3.6.  Докторантын өмнө vзсэн хичээлийн багц цагийг тооцох асуудлыг тухайн мэргэжлийг хариуцсан багийн тэргvvлэх профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга,     МДА-ны докторын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн нар судлан тогтоож,  МДА-ны дарга баталгаажуулна. Vvнд:
a) Хичээлийн багц цагийг ШУТИС-д баримталдаг багц цагаар тооцно. Багц цагийн дутууг харгалзах цагийн хэмжээгээр нэмж судлах мэтээр нөхөн гvйцээх боломжгvй.
б)  Хичээлийн багц цаг нь ШУТИС-ийнхтай адил боловч докторантын шалгалтын дvн 80%-аас доош, мөн хичээлийн агуулга хангалтгvй гэж vзвэл мэргэжлийн профессорын багаас гол хичээлvvдийн бvрэн агуулгаар тvвшин тогтоох шалгалт авч багц цагийг тооцох эсэхийг шийднэ.
г) Хэрэв уг сургуулийн vнэлгээний тогтолцоо ШУТИС-ийн vнэлгээний тогтолцооноос өөр бол оноонд хэрхэн харгалзуулах тухай албан ёсны тайлбар шаардана. Хэрэв ийм боломжгvй бол амжилттай дvнгийн хуваарийг 60-95 онооны завсарт жигд харгалзуулах замаар шилжvvлэн тооцож болно.
Жишээ нь: ШУТИС-д 3 кредит цагтай хичээлийг уг сургуульд 4 кредит цагаар vзсэн бол 3 кредит цаг гэж авна. ШУТИС-д 3 кредит цагтай хичээлийг уг сургуульд 2 кредит цагаар vзсэн бол багц цагийг тооцохгvй, дутуу 1 кредит цагийн харгалзах агуулгыг нэмж судлаад тооцуулах боломжгvй.
Уг сургуульд докторантын мэдлэгийг онц, сайн, дунд, муу гэж vнэлдэг бол 61-70, 71-80, 81-90, 91-100 оноог амжилттай дvнд харгалзуулан D–66, C–77, B-87, A-96 гэж оноох юмуу, эсвэл vнэлгээг тооцсон багц цагийн нарийвчлалтай холбож багц цагийг буруулан тооцсон бол интервалын дээд оноог, дэвшvvлсэн бол доод оноог харгалзуулж болно.
3.7.  ШУТИС-д төгсөх курсын буюу танхмаар судлах хичээлийг бvрэн судлаж дууссан докторантыг шилжvvлж авахыг зөвшөөрөхгvй.
3.8. Тухайн докторантын шилжvvлж авах хvсэлтийг хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө эцэслэн шийдвэрлэх бөгөөд энэ журмын 3.2, 3.3., 3.5-р заалтын биелэлтийг МДА-ны дарга, Бvрэлдэхvvн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга хянан тогтоож, шийдвэрлэнэ.
3.9. МДА-ны зөвшөөрөл, тухайн улиралд vзвэл зохих кредитийн төлбөрөө бvрэн төлссөн байдлыг үндэслэн докторант шилжин суралцах болсон тухай ШУТИС-ийн Ректорын тушаал гарна. Ректорын тушаал гарснаар ШУТИС-д шилжсэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, сургах хэлбэрийг тодорхой заасан байна.
3.10.  ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудын хооронд шилжих хvсэлт гаргасан докторантын асуудлыг бvрэлдэхvvн сургуулиудын харъяалах мэргэжлийн профессорын багын тэргvvлэх профессор болон эрдэмтэн нарийн бичгийн даргын саналыг үндэслэн МДА-ны даргын зөвшөөрөлтэйгээр бүрэлдэхүүн сургуулийн  захирлууд шийдвэр¬лэх бөгөөд сургуулийн Ректорын тушаалаар баталгаажуулна.
3.11. ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургууль дотор нэг мэргэжлээс нөгөөд шилжих тохиолдолд профессорын багууд харилцан тохиролц¬соны эцэст сургуулийн зөвлөлөөр асуудлыг оруулж шийдвэрлэн, захирлын тушаалаар баталгаажуулна.
3.12. ШУТИС-ийн докторант нь гадаадын болон дотоодын их, дээд сургуульд шилжин суралцах хvсэлтээ МДА-нд гаргана. 
3.13.  Дараах тохиолдолд шилжин суралцахыг зөвшөөрөхгvй. Vvнд:
- Сургалтын төлбөрийн өр дутагдалтай
- Төрийн сангийн зээл, буцалтгvй тусламжаар суралцдаг мөн ШУТИС-ийн нэр дээр ямар нэгэн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. (хэрэв докторант төрийн сангийн зээлээр суралцаж горилогчийн гэрчилгээ авсан бол ТСЗ-ийн өр барагдуулсан тодорхойлолт шаардлагатай)
3.14. Шилжин суралцах хvсэлт гаргаж буй докторант нь дараах баримт, бичгийг бvрдvvлсэн байна.  Vvнд:
• хувийн өргөдөл
• суралцаж байгаа сургуулийн докторант мөнийг баталсан албан ёсны тодорхойлолт
• шилжин суралцахыг зөвшөөрсөн профессорын багийн тэргvvлэх профессор, удирдагч, эрдэмтэн нарийн бичгийн даргын цохолт
• магистрантур, докторантурын сургалт хариуцсан сургалтын албаны ажилтны сургуулийн албан бичгийн хуудас дээр бичиж, холбогдох албан тушаалтны гарын vсэг зурсан сурлагын тодорхойлолт (судалсан хичээлийн нэр, багц/цаг, шалгалтын дvн)
• цаашид шилжин суралцхыг зөвшөөрсөн сургуулийн  захирлын албан тодорхойлолт
3.15. Энэ журмын 3.13, 3.14.-р заалтын биелэлтийг МДА-ны дарга, Бvрэлдэхvvн  сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, бусад холбогдох албан тушаалтнууд хянан тогтоож докторантыг шилжvvлэх эсэх талаар шийдвэр гаргана.
3.16. Докторантын хvсэлтийг хvлээн авсан нөхцөлд тойрох хуудас олгогдоно.
3.17. Докторант нь МДА-наас гаргасан шийдвэрийг өөрийн өргөдлийн хамт харъяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны холбогдох ажилтан, профессорын багийн тэргvvлэх профессор, эрдэм шинжилгээний удирдагч нарт албан ёсоор танилцуулна.
3.18. Докторантад чөлөө олгохоор шийдвэрлэсэн тохиол¬долд сургуулийн санхvvгээс энэ журмын 5-р зvйлийг баримтлан МДА-наас тавьсан он, сар, өдрийг vндэслэн тооцоо хийнэ.
3.19.  Докторант тойрох хуудсаа бvрдvvлж дууссаны дараа сургуулийн санхvvгийн “Тооцоогvй” гэсэн тэмдэглэгээ бvхий тойрох хуудсыг   Бvрэлдэхvvн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргад хvргэх бөгөөд МДА-ны шилжvvлэн суралцуулхыг зөвшөөрсөн он сар өдрийг vндэслэн, магистрантыг сургалтаас чөлөөлөн, шилжvvлсэн тухай  тушаал гарна.

ДӨРӨВ.  ДОКТОРАНТУРААС ЧӨЛӨӨЛӨХ

4.1.  ШУТИС-ийн МДА-наас дараах тохиолдолд докторанттай байгуулсан “Сургалтын гэрээ”-г цуцалж, сургалтаас хасах буюу чөлөөлөнө.  Vvнд:
- ШУТИС-ийн дvрэм, дотоод журмыг зөрчсөн бол
- “Сургалтын гэрээ”-нд заасан нөхцлvvдийг зөрчсөн бол 
- Зохих хугацаандаа чөлөөнөөс ирж, vргэлжлvvлэн суралцаагvй тохиолдолд
- Сургалтын vйл явцыг хаяж, нэг улирлын турш сураггvй алга болсон бол 
- Шvvхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан бол
- Докторант сурлагаар тэнцээгүй тохиолдолд
- Докторант өөрөө сургалтын гэрээг цуцалж сургалтаас чөлөөлөх хvсэлт гаргасан тохиолдолд
ТАВ. ШИЛЖИХ ХVСЭЛТЭЙ ДОКТОРАНТЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТООЦООГ  ХИЙХ
5.1. Өөр сургуульд шилжих тохиолдолд докторантын сургалтын төлбөрийн тооцоог дараах аргачлалаар хийнэ.
5.2. Шилжих хvсэлтэй докторантын  сургалтын төлбөрийн тооцоог хийх  аргачлалын vндэс нь докторантын нэгж зардлыг сургалтын нэгдсэн хуанлид тодорхойлогдсон байдаг сургалтын нэг долоо хоногоор тооцож байгаад оршино.  Энэ нь докторант тухайн улиралд хичнээн долоо хоногийн сургалтанд оролцсоноос хамаарч сургалтын төлбөр, зардлын тооцоо хийгдэнэ гэсэн vг юм. 
Vvнийг харуулвал:
Докторантын  төлбөл зохих төлбөр  Докторантын суралцсан хугацааны туршийн зардал (1)  Докторантын чөлөөтэй холбоотой зардал (2)
Энд: (1) Докторантын суралцсан хугацааны туршийн зардал нь докторантын нэгж зардлыг суралцсан долоо хоногийн тоогоор vржvvлэн тооцно.
Докторантын нэгж зардал нь улирлын сургалтын зардлыг нэгдсэн хуанлийн 16 долоо хоногт хуваасантай тэнцvv байна. 
Улирлын сургалтын зардал нь докторантын сонгосон кредитийн тоог нэг кредитийн vнэлгээгээр vржvvлж тодорхойлогдоно. (2) Докторантын чөлөө авч байгаатай холбогдолтойгоор гарах vйлчилгээний төлбөрийг тухайн хичээлийн жилийн хэвийн ачаалалтай суралцаж байгаа докторантын нэг кредитийн vнэлгээтэй дvйцvvлж тооцно. 
Жишээлбэл: 2007 оны хаврын улиралд нийт 12 кредит цуглуулахаар сонгосон докторант  чөлөө авахыг хvссэн тохиолдолд доорхи байдлаар сургалтын төлбөрийн тооцоо хийгдэх болно.  Нэг кредитийн vнэлгээ 25508 төгрөг гэвэл
• улирлын сургалтын зардал: 12кр * 25508
• докторантын нэгж зардал: 12кр * 25508/ 16
• vйлчилгээний төлбөр:  25508
Докторант 5 долоо хоногийн сургалтанд оролцоод чөлөө авсан гэж vзвэл:
Докторантын төлбөл зохих төлбөр = (12 * 25508) / 16 * 5 + 25508  болно.
Жич:
• Докторант улирлын эхний 2 долоо хоногийн дотор багтаж, өөрийн чөлөө авах асуудлыг шийдвэрлэсэн бол зөвхөн тогтмол зардлыг төлөх юм. 
• Сургалтын төрийн сангийн зардлаар суралцаж буй докторант чөлөө авбал чөлөөний хугацаанд төрөөс олгох зардлын санхvvжилтыг зогсооно.
• Сургалтын төрийн сангийн хөнгөлөлттэй зээл, буцалтгvй тусламжинд хамрагдсан докторант нь мэргэжил солих тохиолдолд төрийн сантай хийсэн гэрээ хvчингvй болж докторант хувийн зардлаар цаашид суралцана.
* Журмын 5 зvйл нь  ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2003 оны 2 сарын 18-ны өдрийн шийдвэрийн шинэчлэн боловсруулсан хувилбар болно.

* * * * * * * * *

МАГИСТРАНТЫН ШИЛЖИЛТ  ХӨДӨЛГӨӨНИЙ  ЖУРАМ

НЭГ.  НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
1.1.  ШУТИС-ийн магистрантад чөлөө олгох, гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас магистрант шилжин ирж суралцах, өөр их, дээд сургуулиудад магистрантыг шилжvvлэн суралцуулах, сургалтаас чөлөөлөх vйл ажиллагааг энэхvv журмаар зохицуулна.
ХОЁР.  ЧӨЛӨӨ ОЛГОХ
2.1. Тодорхой хvндэтгэн vзэх шалтгааны улмаас цаашид vргэлжлvvлэн суралцах боломжгvй болсон магистрант суралцах хугацаандаа нэг удаа 1 жилийн хугацаатай  чөлөө авч болно.
2.2.  Чөлөө авах хvсэлтэй магистрант өргөдөл гаргаж профессорын багийн тэргvvлэх профессорын саналын хамт бvрэлдэхvvн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргад танилцуулна.
2.3.  Өргөдлийн дагуу Эрдэмтэн нарийн бичгийн дарга холбогдох сургалтын албаны ажилтантай хамтран тухайн магистрантын нийт цуглуулсан кредит, хуримтлуулсан vнэлгээний голч дvн, тухайн улирлын хичээл сонголт, сургалтын төлбөрийн тооцооны (төрийн сангийн зээл, буцалтгvй тусламжаар суралцаж байгаа эсэх) талаар тодорхойлолт гаргана.
2.4.  Бvрэлдэхvvн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын гаргасан тодорхойлолт, магистрантын хувийн өргөдлийг үндэслэн бvрэлдэхvvн сургуулийн дэд захирал чөлөө олгох эсэх талаар шийдвэр гаргана. Магистрантын хvсэлтийг хvлээн авсан нөхцөлд тойрох хуудас олгогдоно.
2.5.  Магистрантад чөлөө олгохоор шийдвэрлэсэн тохиол¬долд бvрэлдэхvvн сургуулийн санхvvгээс энэ журмын 5-р зvйлийн дагуу чөлөө олгохыг зөвшөөрсөн он, сар, өдрийг vндэслэн тооцоог хийнэ.
2.6.  Магистрант тойрох хуудсаа бvрдvvлж дууссаны дараа бvрэлдэхvvн сургуулийн “Тооцоогvй” гэсэн тэмдэглэгээ бvхий тойрох хуудсыг   Бvрэлдэхvvн сургуулийн сургалтын сургалтны албаны ажилтанд эрдэмтэн нарийн бичгийн даргын тодорхойлолтын хамт хvргэх бөгөөд бvрэлдэхvvн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын чөлөө олгохыг зөвшөөрсөн он сар өдрийг vндэслэн, магистрантад чөлөө олгосон тухай  бvрэлдэхvvн сургуулийн захирлын тушаал гарна.
2.7.  Бvрэлдэхvvн сургуулийн захирлын тушаалд чөлөө олгогдсон хичээлийн жил, улирал, сар, өдөр төдийгvй тухайн магистрантын чөлөөнөөс эргэн ирж vргэлжлvvлэн суралцах хичээлийн жил ба улирлыг нь тодорхой заасан байна. 
2.8.  Чөлөөнөөс ирж байгаа магистрант нь улирлын эхэнд сургалтын нэгдсэн хуанлийн “Хичээл сонголт-2” явагдаж дуусахаас өмнө өргөдөл  гарган чөлөөнөөс ирж, vргэлжлvvлэн суралцаж байгаа тухай Бvрэлдэхvvн сургуулийн захирлын тушаал гаргуулан тухайн улиралд суралцах хичээлvvдээ сонгоно. 
ГУРАВ.  ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН
3.1. Магистрант нь гадаадын болон дотоодын их, дээд сургуулиудаас ШУТИС-д шилжин суралцах хvсэлтээ МДА-нд гаргана. 
3.2.  Дараах нөхцлvvдийн аль нэгийг хангасан сургуулиудаас ШУТИС-ийн магистрантурт  шилжин суралцахыг зөвшөөрнө. Vvнд:
a) Боловсролын магадлан итгэмжлэх vндэсний зөвлөлөөр байгууллагын буюу тухайн хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн дотоодын дээд, их сургууль
б) Гадаадын их сургууль нь тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагын буюу хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн, хэрэв тийм тогтолцоо байхгvй бол зөвхөн төрийн өмчийн сургууль
3.3. ШУТИС-д шилжин суралцах магистрант дараах болзлыг хангасан байна.
Vvнд:
а) Журмын 3.2. заасан нөхцлийг хангасан сургуулийн магистрантурт  нэг улирал амжилттай суралцсан
б) Элсэн суралцаж буй мэргэжлийн дагуу шилжэн суралцах хvсэлтээ бичгээр гаргасан
в) Шилжин ирсэн магистрантын бусад сургуульд судалсан хичээлээс дvйцvvлэн тооцож болох багц цагийн хэмжээ 10 кредитээс ихгvй байх.
3.4.  Магистрант хvсэлт гаргасан хугацаа сургалтын нэгдсэн хувиараас хэт хоцорсон болон суралцах мэргэжлийн чиглэл нь тухайн сургуульд байхгvй тохиолдолд МДА-ны дарга шууд татгалзсан хариу өгч болно.
3.5. Шилжин суралцах хvсэлт гаргаж буй магистрант нь дараах баримт, бичгийг бvрдvvлсэн байна.  Vvнд:
• хувийн өргөдөл
• анкет
• иргэний vнэмлэхийн баталгаажсан хуулбар
• суралцаж байгаа сургуулийн магистрант мөнийг баталсан албан ёсны тодорхойлолт эсвэл уг сургуульд элсvvлсэн тухай захирлын тушаалын хуулбар (нэр бvхий хуудас дээр сургуулийн тэмдгийг дахин дарсан байна)
• ШУТИС-ийн магистрантурт шилжvvлэн суралцуулахыг зөвшөөрсөн тухайн сургуулийн албан бичиг
• сургуулийн албан бичгийн хуудас дээр бичиж, холбогдох албан тушаалтны гарын vсэг зурсан сурлагын тодорхойлолт (судалсан хичээлийн нэр, багц/цаг, шалгалтын дvн) эсвэл сурлагын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
• гадаадаас шилжин ирж буй магистрант нь БСШУЯ-аас ШУТИС-д шилжvvлэн авахыг зөвшөөрсөн албан бичиг
3.6. Магистрантын өмнө vзсэн хичээлийн багц цагийг тооцох асуудлыг тухайн мэргэжлийг хариуцсан багийн тэргvvлэх профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, МДА-ны магистрантурын сургалт хариуцсан мэргэжилтэн нар судлан тогтоож,  МДА-ны дарга баталгаажуулна. Vvнд:
а) Хичээлийн багц цагийг ШУТИС-д баримталдаг багц цагаар тооцно. Багц цагийн дутууг харгалзах цагийн хэмжээгээр нэмж судлах мэтээр нөхөн гvйцээх боломжгvй.
б) Хичээлийн багц цаг нь ШУТИС-ийнхтай адил боловч магистрантын шалгалтын дvн 80%-аас доош, мөн хичээлийн агуулга хангалтгvй гэж vзвэл мэргэжлийн профессорын багаас гол хичээлvvдийн бvрэн агуулгаар тvвшин тогтоох шалгалт авч багц цагийг тооцох эсэхийг шийднэ.
в) Хэрэв уг сургуулийн vнэлгээний тогтолцоо ШУТИС-ийн vнэлгээний тогтолцооноос өөр бол оноонд хэрхэн харгалзуулах тухай албан ёсны тайлбар шаардана. Хэрэв ийм боломжгvй бол амжилттай дvнгийн хуваарийг 61-95 онооны завсарт жигд харгалзуулах замаар шилжvvлэн тооцож болно.
Жишээ нь:  ШУТИС-д 3 кредит цагтай хичээлийг уг сургуульд 4 кредит цагаар vзсэн бол 3 кредит цаг гэж авна. ШУТИС-д 3 кредит цагтай хичээлийг уг сургуульд 2 кредит цагаар vзсэн бол багц цагийг тооцохгvй, дутуу 1 кредит цагийн харгалзах агуулгыг нэмж судлаад тооцуулах боломжгvй.
Уг сургуульд магистрантын мэдлэгийг онц, сайн, дунд, муу гэж vнэлдэг бол 0-60, 61-70, 71-80, 81-90, 91-100 оноог амжилттай дvнд харгалзуулан D–66, C-77, B–87, A–96 гэж оноох юмуу, эсвэл vнэлгээг тооцсон багц цагийн нарийвчлалтай холбож багц цагийг бууруулан тооцсон бол интервалын дээд оноог, дэвшvvлсэн бол доод оноог харгалзуулж болно.
3.7. Тухайн магистрантыг шилжvvлж авах хvсэлтийг хичээлийн жилийн улирал эхлэхэд шилжилт хөдөлгөөний хугацаанд эцэслэн шийдвэрлэх бөгөөд энэ журмын 3.2, 3.3., 3.5-р заалтын биелэлтийг МДА-ны дарга, Бvрэлдэхvvн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга хянан тогтоож, шийдвэрлэнэ.
3.8. МДА-ны зөвшөөрөл, тухайн улиралд vзвэл зохих кредитийн төлбөрөө бvрэн төлсөн байдлыг үндэслэн магистрантын шилжин суралцах болсон тухай ШУТИС-ийн Ректорын тушаал гарна. Ректорын тушаал гарснаар ШУТИС-д шилжсэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, сургах хэлбэрийг тодорхой заасан байна.
3.9. ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудын хооронд шилжих хvсэлт гаргасан магистрантын асуудлыг бvрэлдэхvvн сургуулиудын захирлуудын зөвшөөрөл, МДА-ны даргын зөвшөөрлийг vндэслэн, харъяалах мэргэжлийн профессорын багийн тэргvvлэх профессор болон эрдэмтэн нарийн бичгийн дарга шийдвэрлэх бөгөөд сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
3.10. ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургууль дотор нэг мэргэжлээс нөгөөд шилжих тохиолдолд профессорын багууд харилцан тохиролц¬соны эцэст сургуулийн зөвлөлөөр асуудлыг оруулж шийдвэрлэн, захирлын тушаалаар баталгаажуулна.
3.11. ШУТИС-ийн магистрант нь гадаадын болон дотоодын их, дээд сургуульд шилжин суралцах хvсэлтээ МДА-нд гаргана. 
3.12.  Дараах тохиолдолд шилжин суралцахыг зөвшөөрөхгvй. Vvнд:
- Төгсөх курсын магистрант бол
- Сургалтын төлбөрийн өр дутагдалтай бол
- Төрийн сангийн зээл, буцалтгvй тусламжаар суралцдаг мөн ШУТИС-ийн нэр дээр ямар нэгэн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бол
3.13. Энэ журмын 3.5, 3.12.-р заалтын биелэлтийн МДА-ны дарга, Бvрэлдэхvvн  сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга хянан тогтоож шийдвэрлэнэ.
3.14.  Бvрэлдэхvvн сургуулийн тодорхойлолт, албан бичгvvд, магистрантын хувийн өргөдлийг vндэслэн МДА-ны дарга шийдвэр гаргана.
3.15. Магистрантын хvсэлтийг хvлээн авсан нөхцөлд тойрох хуудас олгогдоно.
3.16. Магистрант нь МДА-наас гаргасан шийдвэрийг өөрийн өргөдлийн хамт харъяа бvрэлдэхvvн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, сургалтын албаны ажилтан, профессорын багийн ахлагч, эрдэм шинжилгээний удирдагч нарт албан ёсоор танилцуулна.
3.17. Магистрантыг шилжvvлэн суралцуулахаар шийдвэрлэсэн тохиол¬долд сургуулийн санхvvгээс энэ журмын 5-р зvйлийг баримтлан МДА-наас тавьсан он, сар, өдрийг vндэслэн тооцоо хийнэ.
3.18. Магистрант тойрох хуудсаа бvрдvvлж дууссаны дараа бvрэлдэхvvн сургуулийн   санхvvгийн “Тооцоогvй” гэсэн тэмдэглэгээ бvхий тойрох хуудсыг   бvрэлдэхvvн сургуулийн магистрантур, докторантурын сургалт хариуцсан ажилтандаа хvргэх бөгөөд МДА-ны шилжvvлэн суралцуулхыг зөвшөөрсөн он сар өдрийг vндэслэн, магистрантыг сургалтаас чөлөөлөн, шилжvvлсэн тухай  тушаал гарна.
 
ДӨРӨВ.  МАГИСТРАНТУРААС ЧӨЛӨӨЛӨХ

4.2.  ШУТИС-ийн МДА-наас дараах тохиолдолд магистранттай байгуулсан “Сургалтын гэрээ”-г цуцалж, сургалтаас хасах буюу чөлөөлөнө.  Vvнд:
- ШУТИС-ийн дvрэм, дотоод журмыг зөрчсөн бол
- “Сургалтын гэрээ”-нд заасан нөхцлvvдийг зөрчсөн бол 
- Бvрэлдэхvvн сургуулийн захирлын тушаалд заасан хугацаанд чөлөөнөөс ирж, vргэлжлvvлэн суралцаагvй тохиолдолд
- Сургалтын vйл явцыг хаяж, нэг улирлын турш сураггvй алга болсон бол 
- Шvvхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр заагдсан бол
- Магистрант сурлагаар тэнцээгvй тохиолдолд
- Магистрант өөрөө сургалтын гэрээг цуцалж сургалтаас чөлөөлөх хvсэлт гаргасан тохиолдолд


ТАВ. ЧӨЛӨӨ АВАХ, ШИЛЖИХ ХVСЭЛТЭЙ МАГИСТРАНТЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТООЦООГ  ХИЙХ
5.1. Сургалтын vйл явцыг тодорхой хvндэтгэн vзэх шалтгааны улмаас цаашид   vргэлжлvvлэн суралцах боломжгvй болсон магистрант, нэг улирлын эсвэл нэг хичээлийн жилийн хугацааны чөлөө авах, тvvнчлэн өөр сургуульд шилжих тохиолдолд магистрантын сургалтын төлбөртэй холбогдох тооцоог бvрэлдэхvvн сургуулийн санхvvгийн нягтлан бодох холбогдох тооцоог хийж МДА-нд бичгээр хvргvvлнэ. 
5.2.  Чөлөө авах, шилжих хvсэлтэй магистрант сургалтын төлбөрийн тооцоог хийх  аргачлалын vндэс нь магистрантын нэгж зардлыг сургалтын нэгдсэн хуанлид тодорхойлогдсон байдаг сургалтын нэг долоо хоногоор тооцож байгаад оршино.  Энэ нь магистрант тухайн улиралд хичнээн долоо хоногийн сургалтанд оролцсоноос хамаарч сургалтын төлбөр, зардлын тооцоо хийгдэнэ гэсэн vг юм. 
Vvнийг харуулвал:
Магистрантын  төлбөл зохих төлбөр  Магистрантын суралцсан хугацааны туршийн зардал (1)  Магистрантын чөлөөтэй холбоотой (2)
Энд:
(1) Магистрантын суралцсан хугацааны туршийн зардал нь магистрын нэгж зардлыг суралцсан долоо хоногийн тоогоор vржvvлэн тооцно.
Магистрантын нэгж зардал нь улирлын сургалтын зардлыг нэгдсэн хуанлийн 16 долоо хоногт хуваасантай тэнцvv байна. 
Улирлын сургалтын зардал нь магистрантын сонгосон кредитийн тоог нэг кредитийн vнэлгээгээр vржvvлж тодорхойлогдоно.
(2) Магистрантын чөлөө авч байгаатай холбогдолтойгоор гарах vйлчилгээний төлбөрийг тухайн хичээлийн жилийн хэвийн ачаалалтай суралцаж байгаа магистрантын нэг кредитийн vнэлгээтэй дvйцvvлж тооцно. 
Жишээлбэл: 2007 оны хаврын улиралд нийт 12 кредит цуглуулахаар сонгосон магистрант чөлөө авахыг хvссэн тохиолдолд доорхи байдлаар сургалтын төлбөрийн тооцоо хийгдэх болно.  Нэг кредитийн vнэлгээ 23546 төгрөг гэвэл
• улирлын сургалтын зардал: 12кр * 23546
• магистрантын нэгж зардал:  12кр * 23546/ 16
• vйлчилгээний төлбөр:  23546
Магистрант 5 долоо хоногийн сургалтанд оролцоод чөлөө авсан гэж vзвэл:
Магистрантын төлбөл зохих төлбөр =(((12 * 23546)*5) / 16) + 23546  болно.
Жич:
• Магистрант улирлын эхний 2 долоо хоногийн дотор багтаж, өөрийн чөлөө авах асуудлыг шийдвэрлэсэн бол зөвхөн тогтмол зардлыг төлөх юм. 
• Сургалтын төрийн сангийн зардлаар суралцаж буй магистрант чөлөө авбал чөлөөний хугацаанд төрөөс олгох зардлын санхvvжилтыг зогсооно.
• Сургалтын төрийн сангийн хөнгөлөлттэй зээл, буцалтгvй тусламжинд хамрагдсан магистрант нь мэргэжил солих тохиолдолд төрийн сантай хийсэн гэрээ хvчингvй болж магистрант хувийн зардлаар цаашид суралцана.

* Журмын 5 зvйл нь  ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2003 оны 2 сарын 18-ны өдрийн шийдвэрийн шинэчлэн боловсруулсан хувилбар болно.


* * * * * * * * *

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД  ДОКТОРАНТУРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.  БСШУ-ны сайдын 2007 оны 401 тоот тушаалаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн 4 зүйл, БСШУ-ны сайдын 2007 оны 187 тоот тушаалаар баталсан “Магистр, доктор (Ph.D)-ын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн ШУТИС-ийн хэмжээнд докторантурын эчнээ сургалтыг  энэхүү журмаар зохицуулна.
1.2.  Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ШУТИС-ийн Ректорын зөвлөлөөр тухай бүр хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргана.


ХОЁР. ДОКТОРАНТУРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТЫН ЗОРИЛГО
2.1. Докторантурын эчнээ сургалтын зорилго нь магистрын зэрэгтэй, мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж байгаа сургалт, эрдэм шинжилгээ болон үйлдвэрлэл, зохион бүтээх чиглэлээр тодорхой бүтээл туурвисан, онолын өндөр мэдлэг, чадвартай хүмүүсийг элсүүлэн докторантурын сургалтанд хамруулж, шинжлэх ухааны аль нэг салбарын тодорхой асуудлын хүрээнд (сэдвээр) судалгааны ажил хийлгэж шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмэр оруулах судлаач болгон төлөвшүүлэхэд оршино.


ГУРАВ. ДОКТОРАНТУРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ
3.1. Докторантурын эчнээ сургалтын элсэлт нь “ШУТИС-д магистр, докторын сургалт явуулах, зэрэг хамгаалуулахад баримтлах журам”-ын 8 зүйлд заасны дагуу явагдана.
3.2. Эчнээ докторантурт элсэх сонирхолтой хүний эрдэм шинжилгээний ажлын  туршлага  (ажилласан жил), эрдэм шинжилгээний бүтээлд мэргэжлийн онцлогтой холбоотой тодорхой болзол тавигдана. Үүнд:
a) Мэргэжлийн дагуу сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 4-өөс дээш жил хийсэн дадлага туршлагатай (тухайн салбар дахь байгуулгын тодорхойлолт) байх
b) Эрдэм шинжилгээний өгүүлэл 3-аас доошгүйг хэвлэн нийтлүүлсэн, үүнээс 1 өгүүлэл нь хянан магадлагаа хийдэг улсын болон гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн байх.
c) Эчнээгээр докторантурт суралцахаар хүссэн элсэгчийн эрдэм шинжилгээний бүтээлийн ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар хяналтын магдалгаа хийлгэж болзол хангасан талаар холбогдох профессорын багаас дүгнэлт гаргуулсан байна.


ДӨРӨВ. ДОКТОРАНТУРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТ
4.1.  Докторантурын эчнээ сургалтын хугацаа 4 жил байна.
4.2. Докторантурын эчнээ сургалт, судалгааны ажлын багтаамж нь 60 багц  цаг   байна. Өдрийн болон эчнээ докторантурын сургалтын төлөвлөгөө, төлөвлөгөөнд багтсан хичээлийн  агуулга, стандарт адил байна.
4.3. Эчнээ докторантурт суралцагч нь 1 улиралд 6-аас доошгvй багц цаг  биелүүлсэн байна.

ДОКТОРАНТУРЫН  СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Хичээлийн төрөл Нийт кредит  Харгалзах цаг
  Бүгд Өдөр  Эчнээ
 Танхимд Бие даах Бvгд Танхимд Бие даах
       СУУРЬ УХААНЫ ХИЧЭЭЛ:
А.  Суурь шинжлэх ухааны хичээл                                                12  192   128   64   192   128   64
 Гадаад хэл I                                                                                             3    48      32    16    48     32     16
 Гадаад хэл II                                                                                            3    48      32    16    48     32     16
 Шинжлэх ухааны философи                                                           3    48      32    16    48     32     16
 Шинжлэх ухааны судалгааны  арга зvй                                   3    48      32    16    48     32     16
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛ:                                                                  26  416    256 160  416   128 288
Б.  Заавал суралцах хичээл                                                           12   192    128 64    192    64  128
В.  Сонгон суралцах хичээл                                                            12   192    128 64    192    64  128
Г.  Мэргэжлийн нэгдсэн шалгалт                                                 2     32 - 32        32 - 32
СУДАЛГААНЫ АЖИЛ, ТӨСӨЛ:                                                       22    352    160 192 352 - 352
Д.  Туршилт, судалгааны ажил                                                     10    160     96    64   160 - 160
Е.  Докторын диссертацийн ажил                                              12    192     48    128 192 - 192
        НИЙТ  КРЕДИТ                                                                            60  960  544  416 960    256  704   

 4.4. Докторантурын эчнээ сургалт нь хичээлийн жилд 2 удаагийн цугларалттай байна. Докторантурын эчнээ сургалтын цугларалтаар сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийг танхимд үзэж судлан, бие дааж судлах хичээлийн чиглэл, судалгааны семинарын хэлэлцэх асуудлыг төлөвлөх, докторын диссертацийн ажлын онолын төвшин, шийдэл, явцыг шүүн хэлэлцэх, зорилготой.
4.5.  Докторантурын өдрийн бус сургалтын өвлийн цугларалт нь 01 сарын  03-наас, хаврын цугларалт нь 05 сарын 30-наас 30 хоног тус тус хичээллэнэ.
4.6. Докторантурын эчнээ сургалтын хичээл сонголтыг сургалт эхэлхээс 21  хоногийн зохион байгуулна. 
4.7.  Бvрэлдэхvvн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын удирдлага доор магистр, докторын сургалт хариуцсан ажилтан докторантурын эчнээ сургалтын мэргэжлийн хичээлийн хуваарийг сургалт эхлэхээс 14 хоногийн өмнө гаргаж мэдээлсэн байна.
4.8.  Цугларалт бүрд 2 удаа профессорын багийн семинар зохион байгуулах ба  докторант өөрийн шинээр хийсэн судалгааны үр дүн, (тавьсан туршилт, экспедицийн үр дүн, цуглуулсан материалын боловсруулалт, эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг хэвлүүлэн нийтлүүлэх), судалгааны ажлын явцын талаар  илтгэл тавьж хэлэлцvvлнэ. 
4.9.  Бүрэлдэхүүн сургуулиудын профессорын багууд, эрдэмтэн нарийн бичгийн даргын нэгэн үүрэгт ажил нь эчнээ хэлбэрээр суралцаж буй докторантын мэргэжлийн чиглэл, онцлогийн дагуу судалгааны семинар зохион байгуулж ажиллуулах явдал мөн. Бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нар судалгааны семинарт оролцсон докторантын нэрс, тоо, чанарын үзүүлэлтийг МДА-нд албан бичгээр мэдэгдэж байх үүрэгтэй.
4.10.  Докторантурт эчнээгээр суралцагч докторантын туршилт, судалгааны ажлын 10 кредитийг түүний хэвлүүлсэн бүтээлүүдээр тооцно. Эдгээр бүтээлд:
а)  Олон улсын хэмжээнд нэр хvндтэй сэтгvvлд ба олон улсын хурлын илтгэлийн эмхэтгэлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгvvлэл (2 кредит тооцно)
б) Дотоодын эрдэм шинжилгээний бичиг, сэтгvvл ба хурлын    илтгэлийн эмхэтгэлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгvvлэл (1 кредит тооцно)
в) Судалгааны ажлын чиглэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний тайлан (2 кредит тооцно)
г)  Хэвлүүлсэн монографи (3 кредит тооцно)
д) Зохион бүтээсэн багаж төхөөрөмж (1 кредит тооцно)
е) Судалгааны ажлын чиглэлээр хамгаалсан зохиогчийн эрхийн бvтээл (1 кредит тооцно)
ё) Байгуулсан эрдэм шинжилгээний лаборатори (3 кредит тооцно)
ж) Зарим боловсруулалтууд (компьютерийн програм, газрын зураг/карта, албан ёсоор улсын хэмжээнд мөрдөж буй аргачлал, стандарт г.м) (1 кредит тооцно).
4.11. Сургалтын хугацаа дууссаны дараа кредитийн гүйцэтгэл, энэ хугацаанд  хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаарх бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын протоколыг бусад материалын хамт Магистрантур, докторантурын албанд ирүүлэх бөгөөд Магистрантур, докторантурын албанаас хяналтын магадлагаа хийнэ.

ТАВ. БУСАД ЗVЙЛ

5.1.  Эчнээ докторантаас суралцаж буй мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэг эзэмшсэн байдалд vнэлэлт өгөх, зорилгоор сургалтын 6 дахь улиралд мэргэжлийн нэгдсэн шалгалт авна. Мэргэжлийн нэгдсэн шалгалт нь “ШУТИС-д магистр, докторын сургалт явуулах, зэрэг хамгаалуулахад баримтлах журам”-ын 11 зүйлд заасны дагуу явагдана.
5.2. Эчнээ докторантын тухайн жилд сонгон суралцсан хичээлийн цуглуулсан кредит, судалгааны ажлын тvвшинг тогтоох зорилгоор “Докторантын   сургалт, судалгааны явцын тvвшин тогтоох ажил”-ыг хичээлийн  жилд  1 удаа “ШУТИС-д магистр, докторын сургал