Техник технологийн ном бэлэглэнэ
 Техник технологийн ном бэлэглэнэ гэдэг оюуны том хөрөнгө оруулалт //Зууны шуудан.- 2008.-03-р сарын 27.- №74.-10-р нүүр 
.
       
         
 ШУТИС-ийн Эдийн засаг, Нийгмийн хегжлийн  

проректор  Г.ДАВААЖАРГАЛТАЙ ярилцлаа

 

 

      
  -Танай сургууль гадаадын номын vзэсгэлэн, худалдаа зохион явуулах гэж байгаа юм байна. Энэ vзэсгэлэнгийн талаар тодруулж ярихгvй юу?
-Техник, технологийн чиглэлийн сvvлийн vеийн сурах бичиг, номын vзэсгэлэнг хоёр дахь жилээ зохион байгуулах гэж байна. Ноднин жил ОХУ-ын "Горная книга" хэвлэлийн газартай хамтран уул, уурхайн чиглэлийн 400 гаруй ном, сурах бичгийн vзэсгэлэн гаргасан. Энэ жил илvv олон салбар, чиглэлийг хамарсан vзэсгэлэн гаргана. Энэ vзэсгэлэн худалдаанд М.В Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Москвагийн Эрчим хучний их сургууль, Барилгын инженерийн их сургууль зэрэг ОХУ-ын их, дээд сургуулиуд оролцох юм. 50 гаруй терлийн 950 гаруй ном, сурах бичиг, 60 гар руй сэтгуул, 270 гаруй номын каталогийг үзэсгэлэн худалдааны vеэр танилцуулна. Vvгээрээ бид сургуулийнхаа багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, оюутнууд, нийт уншигчдаа мэдээллээр хангах зорилт тавьж байгаа.

       
-Энэ vзэсгэлэн худал-даанд ямар хэвлэлийн компаниуд оролцох вэ?                                         

-ОХУ-ын Эрчим хvчний хэвлэлийн газар, Барилгын их сургуулийн ассиоциацийн хэвлэлийн газар, Хүнсний хэвлэлийн газар, "ОО Дели" хэвлэлийн тев, Интернат номын худалдааны төв зэрэг хэвлэлийн газрууд оролцо-но. Мөн манай улсын "Эдмон", "Мөнхийн үсэг", "Интерпресс" хэвлэлийн газрууд өөрсдийн хэвлэсэн техник, технологийн чиглэлийн номуудаараа энэ vзэсгэлэнд оролцоно.

        
         

 Техник, технологи хурдтай хөгжиж байгаа өнөө vед энэ чиглэлийн ном хэвлэл ч гэсэн шинэч-лэгдэн өөрчлөгдөж бай-гаа байх. Манай эрдэмтэд, багш, оюутнууд тэр бvхэнтэй бvрэн танилцаж амжиж байна уу?

-Мэдээллийн энэ их хурдыг гvйцэх гэж хичээж байна. ШУТИС техник, технологийн номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа нь энэ чиглэлийн ном хэвлэлийг оюутан залууст хургэх зорилготой. Манайд байсан техник, технологийн мэргэжлийн номуудын ихэнх нь хуучирсан. Харин суулийн уед оросын эрдэмтэд барууны номуудыг нэлээд орчуулж байна. Тиймээс бид тэр номуудаар фондоо баяжуулахыг зорьсон. Гэхдээ дан ганц орос ном бус англи номыг ч худалдан авч байгаа. Мөн сvvлийн үед олон улсын хэмжээнд өргөн хэрэглэж буй мэргэжлийн сурах бичгийг эх хэлээрээ орчуулах ажлыг хийж байна. Нөгөө талаар гадаадад өөрийн орны шинжлэх ухаан, технологийн сал-барыг сурталчлан таниулахад анхаарч байна. Ноднин жилийн үзэсгэлэнгийн дараа "Горная книга" хэвлэлийн газраас гаргадаг цувралд "Монгол" гэдэг ном хэвлуулэхээр тохиролцсон. Энэ номд Монголын уул, уурхай, барилга, механикийн чиглэлийн эрдэмтдийн илтгэл, өгvvллvvд багтсан.

        
 -Танай сургуулийн номын сан хэр өргөжиж байна вэ. Эрдэм шинжилгээний ажилтнууд, багш, оюутнуудын хэрэгцээг хангаж чадаж байна уу?
-Аливаа их сургуулийн гол эрхэмлэх зүйл бол номын сан байдаг. Багш, оюутнуудаа сvvлийн vеийн мэдээллээр хангах, техникийн сонгосон мэргэжлээр нь гvнзгийрүүлэхэд мэргэжлийн ном тун чухал. Одоогоор манай сургууль 690 сая төгрөгийн vнэ бүхий номын фондтой. Сvvлийн жилvvдэд номын фонд шинэчлэлт эрс нэмэгдсэн. 2007 онд 105 сая төгрөгөөр фондоо шинэчилсэн. Энэ бол нийт номын фондын 15 хувийг шинэчилсэн гэсэн vг. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлнэ. Номын фондыг шинэчлэх шаардлага ч байгаа. Номын фондыг баяжуулах чиглэлээр өөрийн орны хэвлэлийн газрууд болон гадаадын улс орнуудын хэвлэлийн газруудтай хамтран ажиллаж байгаа. Сvvлийн vед электрон номын сан бvрдvvлэх талаар зорилт тавин ажиллаж байна. АНУ-ын хэвлэлийн газартай гэрээ байгуулж фонд бүрдүүлж буй. Мэдээллийн технологи, дизайн, менежмент, программ хангамжийн чиглэлээр том номуудын электрон хэлбэрээр авсан. Нийт 283 төрлийн номоор электрон номын сангийнхаа суурийг тавиад байгаа. Энэ бол орчин vеийн электрон номын сангийн еренхий загвар болсон номын сан байх болно.
        
 -Монгол хэл дээрх номын хvрэлцээ хангамж хэр байна вэ?
-Оюутнуудаа төрөлх хэл дээр нь бичигдсэн сурах бичгээр хангахын тулд орчин vеийн стандарт хангасан сурах бичиг хэвлэхийг дэмжиж,монгол хэл дээрх ном, сурах бичгийн фондыг нэмэгдvvлж байгаа. Гагцхvv номын сангийн байрны асуудал хvндрэлтэй. 2007 онд манай сургууль номын сангийн шинэ байрын барилгын ажлыг эхэлсэн. 2010 он гэхэд номын сангийн шинэ байртай болчих байх. Шинэ номын сангийн дотоод тоног төхөөрөмж нь орчин үеийн шаардлагад нийцсэн байх учиртай. Энэ бvхнийг эртнээс бодож бэлдэж байна. Техник, технологийн чиглэлээр Монголдоо томоохонд тооцогдох номын сантай болох гэж зорьж байна. Одоо ч гэсэн манай сургуулийн номын сан энэ чиглэлээрээ улсдаа томд орно. 2007 онд манай сургуулийн номын сан давхардсан тоогоор 132375 хүнд 198795 номоор үйлчилсэн. Номын фонд баяжих тусам энэ тоо нэмэгдэнэ. Гагцхvv номын фонд багш, оюутнуудын өнөөгийн шаардлагыг хангахгvй байгаа тал бий.
        

 -ШУТИС-ийн номын сан гэхээр мэдээж мэргэж-лийн чиглэлиин номууд байх нь мэдээж. Бусад төрлийн номоор фондоо баяжуулж байна уу?

 -Манай сургуулийн оюутны таван байр бvгд номын сантай. Нийгэм, соёл, урлаг, уран зохиол, амьдрах ухааны чиглэлийн номуудаар номын фондоо баяжуулдаг. Зөвхөн мэргэжлийн салбарын мэдлэгээс гадна олон чиглэлээр өргөн мэдлэг өгөхийг хичээж байна. Оюутнуудаа хүнийх нь хувьд төлөвшил хүмүүжилд нь анхаарч ажилладаг. Vvнд номын сан их vvрэгтэй.
Ирэх 2009 онд манай сургуулийн 40 жилийн ой болно. 40 жилийн турш бvрдэж бий болсон номын фондыг шинэчлэх ажил эрчимтэй хийгдэж байгаа. 2005 онд 22,3 сая, 2006 онд 31,5 сая, 2007 онд 103,5 сая тегрегеер ном авч фондоо баяжуулсан. Эндээс харахад номын фонд баяжуулалт жилээс жилд эрс нэмэгдсэн байгаа биз. Сургалтын төлбөр нэмэгдэх бvр тэр хэмжээгээр тодорхой мөнгө хөрөнгийг номын сан зэрэг оюутанд зориулсан vйлчилгээнд төсөвлөн зарцуулж байх ёстой. Энэ утгаараа бид уншлагын танхимын нөхцөлийг сайжруулах зэрэг ажил хийдэг.

        
 -Ер нь их, дээд сургуулийн номын санд тавих шаардлага, стандарт гэж байдаг уу?
-Дээд боловсролын байгууллагад номын сангийн талаар тавих шаардлага бий. Нэг оюутанд 20 ном, vvнээс мэргэжлийн сурах бичиг 3-5 байх ёстой гэж  vздэг. ШУТИС-ийн хувьд нэг оюутанд гурван ширхэг мэргэжлийн сурах бичиг, 17 ном ногдож байгаа. Стандарт шалгуурын доод төвшинийг биелvvлж байгаа гэсэн vг. Vvнийг цаашид нэмэгдуулнэ. 2008-2009 оны хичээлийн жилд энэ чиглэлээр нэлээд ажил хийхээр төлөвлөсөн. Номын фондын тоо хангалтай ч эргэлт хангалтгvй байгаа тал ажиглагддаг. Ялангуяа нийгмийн чиглэлиин номуудын ихэнх нь хуучирч ач холбогдлоо алдсан. Одоогоор манай сургуулийн номын санд бакалаврын чиглэлээр суралцагсад өөрсдийн хэрэгцээгээ бvрэн хангаж байгаа. Цаашид эрдэм шинжилгээний уншлагын танхимаа илvv сайжруулж, магистр зэрэг цол зэрэг хамгаалах хүмүүсийн хэрэгцээг хангахуйц номын фондтой болохыг зорьж байна.
        
 -Одоо зохион байгуулагдах vзэсгэлэн худалдаанд тавигдах номуудыг танай сургуульд үнэгүй бэлэглэх юмуу?
-Ном гэдэг бол оюуны асар том хөрөнгө оруулалт. Ялангуяа мэргэжлийн чиглэлээр бичигдсэн номын олдоц ховор байдаг. Ийм номуудыг бэлэглэж байгаа нь их том тусламж дэмжлэг юм. Гэхдээ бид зарим номыг худалдан авах болно. Мен энэ үеэр шинэ номын захиалга өгнө. Vзэсгэлэнгийн vеэр номын худалдаа, захиалгатай холбоотой олон арга хэмжээ болно. Тодорхой гэрээ, хэлцэлүүд ч хийх байх. Vзэсгэлэн маань жилээс жилд өргөжиж байгаа. Ноднин жил 400 гаруй номоор vзэсгэлэн гаргаж байсан. Зөвхен уул уурхайн чиглэлиин мэргэжлийн номууд тавигдсан. Тэгэхэд "Эрдэнэт" уулын баяжуулах vйлдвэр, "Монголросцветмет" нэгдэл зэрэг уул уурхайн томоохон компани, байгууллагууд энэ чиглэлиин номыг их сонирхож захиалга өгч, худалдан авч байсан.
        

 Тeвлeрсeн номын сан