2006 оны 4 сарын 22,29-ний өдрvvдэд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хvрээнд Хvмvvнлэгийн ухааны сургуулийн Философи, соёл судлалын профессорын багаас Философийн олимпиад зохион явуулна.
Философийн олимпиадын болзол
1. Философийн олимпиадыг хоёр vе шаттайгаар 4 сарын 22,29-ний өдрvvдэд явуулна. Vvнд:
а/ I даваа 4 сарын 22-ны өдөр ТВЗ-д 10.00 цагт
б/ II даваа 4 сарын 29-ний өдөр ТВЗ-д 10.00 цагт
2. Олимпиадад байр эзлэх оюутны шагнал:
I байр: 1 оюутан. 15.000¥
II байр: 2 оюутан. 10.000¥ ( тус бvр )
III байр: 3 оюутан. 7.000¥ ( тус бvр )
Тусгай байр 1 оюутан. 5.000¥
3. III байрнаас хойш байр эзлээгvй эхний 10 оюутанд “SS101. Философи” хичээлийн хаврын улиралын 70 онооны хэмжээнд багтааж тус бvр 10 оноогоор урамшуулна.
4. Олимпиадын I давааг битvv тестийн хэлбэрээр, II давааг холимог тестийн хэлбэрээр явуулна.
5. Олимпиадад оролцох оюутнууд оюутны vнэмлэхтэй ирэх шаардлагатай.
Философи, соёл судлалын профессорын баг
ШУТИС-ийн магистр, докторын сургалтын намрын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
КООСЭН ЗАГВАРЫН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН НОМ, СУРАХ БИЧИГ ОРЧУУЛАХ БАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Комисс “IC Taiwan Grand Challenge” дэлхийн туршилтын төслийн уралдааныг зохион байгуулж байна
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв