ШУТИС-ийн шинэчилсэн дvрэм

ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, Ректорын  зөвлөлийн хурлаар хэлэлцэж, гишүүд, профессор, багш нараас ирүүлсэн саналыг  тусгаж, эцэслэн боловсруулсан төсөл

Одоо мөрдөж байгаа дүрэмд дутагдалтай орсон зүйл нь:
1. Харъяа сургууль, хүрээлэнгийн статус, тайлан баланс, захиралтай гэрээ байгуулах асуудал
2. Профессорын багийн профессор цолтой багшийн асуудал
3. Оюутны үүрэг, хариуцлага
4. Мэргэжлийн салбарын үүрэг зорилго
5. Зөвлөх багшийн үүрэг
6. Захиргааны зөвлөлгөөний хэлэлцэх асуудал
7. Хүрээлэн, төвүүдэд гэрчилгээ олгох асуудал зэргийг шинээр оруулах шаардлагатай байсан болно.


МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН
ИХ СУРГУУЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (цаашид  ШУТИС гэх) нь дээд боловсролын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх, шинжлэх ухааны олон салбараар судалгаа, туршилт явуулах, үр дүнг сургалт үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зөвлөгөө өгөх зэргээр нийгэмд үйлчлэх зорилготой ашгийн төлөө бус, бие даасан хуулийн этгээд мөн.
1.2. ШУТИС-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмээр зохицуулна.
1.3. ШУТИС-ийн зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн инженер, технологи, эдийн засаг, хүмүүнлэг, гадаад хэлний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах техник, технологийн нөхцлийг бүрдүүлэгч оюуны гол үйлдвэрлэл болох, нийгмийн бүхий л салбарт зохимжтой технологийг нутагшуулах, хөгжүүлэх, оюуны багтаамж бүхий үр өгөөжтэй үйлчилгээг үзүүлэх замаар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахад оршино.
1.4. ШУТИС-ийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, бүрэлдэхүүн болон харъяа сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төв,  профессорын баг, бусад нэгжүүдийн харилцаа, профессор, багш, ажилтан, ажилчид, суралцагчдын эрх үүрэг нь энэхүү дүрмээр зохицуулагдана.
 1.5. ШУТИС-ийн удирдлага оршин байгаа газар нь нийслэл Улаанбаатар хот, хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу ШУТИС-ийн төв байр.
 1.6. ШУТИС өөрийн туг, бэлэгдэлтэй байна. 

Хоёр. ШУТИС-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
 2.1. Бакалавр, магистр, докторын (Рh.D) зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх;
 2.2. Ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн анхан шатны боловсрол олгох;
 2.3. Дипломын дараах мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах;
 2.4. Их сургуулийг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
 2.5. Дээд боловсролын сургалтын байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн чанарт эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгүүлж, олон нийтэд мэдээлж байх
 2.6. Сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт,
чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжүүлэх;
 2.7. Багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжилтэн, эрдэмтэдийг сонгон шалгаруулж авах замаар профессор багш нарын бүрэлдэхүүнийг сайжруулж, их сургуулийн эрдмийн чадавхийг дээшлүүлэх;
 2.8. Суурь ба хавсарга судалгаа хийх, туршилт, үйлдвэрлэл явуулах
 2.9. Зохион бүтээх, зураг төсөл боловсруулах;
 2.10. Зөвлөгөө өгөх, гэрээгээр ажил, үйлчилгээ, эрхлэх;
 2.11. Технологи дамжуулах, нутагшуулах;
 2.12. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх;    

Гурав. ШУТИС-ийн удирдлага
 3.1. Их сургуулийн өөрийн удирдлагыг Удирдах зөвлөл, мэргэжлийн удирдлагыг Эрдмийн зөвлөл, захиргааны удирдлагыг Ректорын зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.
 3.2. Их сургуулийн Удирдах зөвлел нь Боловсролын тухай хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа дүрмээр зохицуулна.
3.3. Их сургуулийн   Удирдах зөвлөл нь дараахь чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:
1) Их сургуулийн эрхэм зорилго, хөгжлийн бодлого, хэтийн зорилтыг тодорхойлж батлах;
2) Их сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, батлах;
3) Их сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, жишиг орон тоо, цалингийн сангийн хэмжээг Ректорын зөвлөлийн саналыг үндэслэн тогтоох;
4) Их сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг  хэлэлцэж батлах, түүний зарцуулалтанд хяналт тавих;
5) Сургалтын төлбөр, суралцагчдад үзүүлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох;
6) Их сургуулийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, балансыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх;
7) Их сургуулийн ректорыг томилох, чөлөөлөх талаархи саналыг үүсгэн байгуулагчид тавих
3.4. Удирдах зөвлөл нь үүргийнхээ зарим хэсгийг Их сургуулийн Эрдмийн  зөвлөл, Ректорын зөвлөл, Ректорт шилжүүлэн өгч хэрэгжүүлж болно.
3.5. Эрдмийн зөвлөл нь сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөгжүүлэх бодлого, зорилт, чиглэлийг тодорхойлох, түүний үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж гаргах зэргээр Их сургуулийг мэргэжлийн удирдлагаар хангана.
3.6. Эрдмийн зөвлелийн гишүүнээр проректор, газрын дарга, бүрэлдэхүүн болон харъяа сургуулийн захирал, профессорын багийн ахлагч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилладаг эрдэмтэдийг сонгон, ажиллах журам, бүрэлдэхүүнийг Ректорын тушаалаар батална.
3.7. Эрдмийн зөвлөлийг Ректор удирдана. Дэд даргаар Эрдэм шинжилгээ,  технологийн  проректор,  эрдэмтэн  нарийн  бичгийн даргаар Эрдэм шинжилгээ, докторантурын газрын даргыг тус тус томилон ажиллуулна.
3.8. Эрдмийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
1) Их сургуулийн хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, технологи дамжуулах хөтөлбөр боловсруулж батлах;
2) Эрдэм шинжилгээний ажлын талаар баримтлах бодлого, чиглэл, үр дүнг хэлэлцэж батлах;
3) Сургалтын бодлого, технологийн чанартай баримт бичиг, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө батлах;
4) Профессорын баг байгуулах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах
5) Профессор, дэд профессор, хүндэт доктор цол олгох;
3.9. Эрдмийн зөвлөл нь чиг үүргийн цар хүрээ, онцлогоос хамаарч эрх    мэдлийн хуваарилалтыг дараахь үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх байнгын ажиллагаатай   дэд зөвлөлүүдтэй байж болно. Үүнд:
1) Сургалтын ажлын чанарыг дээшлүүлэх бодлого боловсруулах
2) Судалгаа-шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд чиглэгдсэн бодлогыг тодорхойлох
3) Их сургуулийн эдийн засаг, санхүүгийн болон хамт олны нийгмийн асуудлаар судалгаа хийж дүгнэлт гаргах, бодлого боловсруулах
4) Их сургуулийн удирдах үйл ажиллагаанд профессор багш нарын оролцох эрх мэдлийг өргөжүүлэх
3.10. Дэд зөвлөлүүдийн эрх хэмжээ, үйл ажиллагаанд баримтлах журам,   шинээр байгуулах, өөрчлөх, нэгтгэх, татан буулгах асуудлыг Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
3.11. Байнгын ажиллагаатай дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүн, удирдлагыг Ректорын тушаалаар батална.
3.12. Их сургуулийн Ректорын зөвлөл нь Ректорын дэргэдэх хамтын удирдлагын зөвлөлдөн зохицуулах үүрэг бүхий, захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх байгууллага мөн.
3.13. Ректорын зөвлөл дараахь чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:
1) Их сургуулийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар асуудал  боловсруулж, Эрдмийн   зөвлөл, Удирдах   зөвлөлд санал оруулах;
2) Мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн нэр, чиглэлийг тогтоох;
3) Их сургуулийн үйл ажиллагааны дотоод журам, заавруудыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;
4) Бүрэлдэхүүн, харъяа сургуулиуд, бусад нэгжийг нэгдсэн удирдлагаар хангах, тайланг  хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
5) Их сургуулийн бодлого, үйл ажиллагааг удирдлагаар  хангаж, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнд зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
6) Их сургуулийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
7) Их сургуулийн төвлөрсөн санг бүрдүүлж, төсвийг зарцуулах асуудлыг хэлэлцэх;
8) "Хүндэт профессор" цол олгох;
3.14. Ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ректорын тушаалаар батална.
3.15. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон Ректор нь Дээд боловсролын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг Их сургуулийн хэмжээнд зохион байгуулж, түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон байгууллагын өмнө ажлаа тайлагнадаг албан тушаалтан мөн.
3.16. Ректороор ажиллах бүрэн эрхийн хугацааг түүнийг томилсон байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
3.17. Ректор нь эрхэлсэн ажил, үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, тасралтгүй,   хэвийн, жигд явуулах орчин, нөхцөл бүрдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах зорилго бүхий ажлын нэгжүүдтэй байна.
3.18. Ректор түр хугацаагаар эзгүй байх үедээ өөрийн албан үүргийг аль нэг проректорт түр орлон гүйцэтгүүлж, түр орлох гүйцэтгэх тухай шийдвэр гаргана. Албан үүрэг орлон гүйцэтгэгч нь тухайн ажлыг орлон гүйцэтгэх хугацаандаа бүрэн хариуцах бөгөөд үндсэн ажлаа нэгэн адил хариуцна.                                                       3.19. Их сургуулийн Ректорын эрх үүрэг:
1) Терийн бодлого, профессор, багш, ажилтан, суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн их сургуулийг хөгжүүлэх, үйлчлэх хүрээг  өргөжүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох үйл   ажиллагааны чиглэл, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
2) Их сургуулийн өдөр тутмын ажлуудыг удирдан зохион байгуулах;
3) Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор сургалтын төлөвлөгеөг батлах;
4) Проректор, газрын дарга нар, бүрэлдэхүүн болон харъяа сургууль, хүрээлэнгийн захирал, профессорын багийн ахлагч, багш, захиргааны   ажилтнуудыг томилох, чөлөөлөх;
5) Багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг хянан батлах
6) Сургуулийн дотоод журам, бусад журам заавар, Ректорын болон Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хянан батлах;
7) Тодорхой асуудлаар Удирдах зөвлөлийг хуралдуулах саналыг Зөвлөлийн даргад тавих;
8) Их сургуулийг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай холбоо тогтоох, хамтран ажиллах талаар бодлого боловсруулах, чиглэл өгөх, гэрээ хэлцэл байгуулах;
9) Төсөв, хөрөнгийг төвлөрүүлж, захиран зарцуулах, төсөв санхүүгийн төлөвлөлт, хуваариалалт, зарцуулалтад хяналт тавих;
10)  Бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
11) Их сургууль магадлан итгэмжлэлд орох ажлыг удирдан зохион  байгуулах;
12)  Итгэмжлэл, гэрчилгээ олгох;
13)  Багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмерийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэх;
14)  Гүйцэтгэсэн ажлынхаа талаар Их сургуулийн хамт олон, Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлд мэдээлж байх;
15)  Үйл ажиллагааны үр дүнгийн талаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж, ажлаа тайлагнаж байх
3.20. Их сургуулийн удирдлагын шийдвэрийг үндэслэлтэй, шуурхай гаргаж байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Ректор нь проректор, газрын дарга нарыг оролцуулан Захиргааны зөвлөлгөөнийг хийж байна. Захиргааны зөвлөлгөөн хэлэлцсэн асуудлаар хурлын тэмдэглэл гаргах бөгөөд дараахь  үүрэгтэй ажиллана. Үүнд:
1) Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг захиргааны албадын хэмжээнд зохион байгуулах;
2) Профессорын албан тушаалд ажиллуулах хүмүүсийг сонгон шалгаруулах, ажлыг дүгнэх;
3) Их сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөх талаар судалгаа хийж, Ректорын зөвлөл, Эрдмийн зөвлөлд санал оруулах;
4) Төрийн одон медаль, гавъяат цол, Яамны болон бусад шагнал урамшилд нэр дэвшүүлэх;
5) Төсөв, хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын талаар Ректорын зөвлөлд оруулах санал дүгнэлт гаргах;
6) ШУТИС-ийн дотоодын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх эрдэм шинжилгээний  төсөл шалгаруулах;
7) ШУТИС-ийн зардлаар гадаадад томилолтоор төлөөлөгч явуулах;
8) ШУТИС-ийн захиргааны албадын ажлын төлөвлөгөө батлах, төлөвлөгөөний биелэлт, явц гүйцэтгэлийн мэдээлэлтэй танилцах;
9) Газар, төвийн дарга, эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын тайланг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх;
10)  Сахилгын зөрчил гаргасан багш, ажилтныг авч хэлэлцэх;
11)  Ректорын зөвлөлөөс олгосон бусад эрх
3.21. Их сургуулийн эрхэм зорилго, стратегийг хэрэгжүүлэхээр Сургалтын,     Эрдэм шинжилгээ, технологийн, Эдийн засаг, хамтын ажиллагааны проректорыг Ректор томилно.
3.22. Проректорууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тодорхой чиглэлийн ажлыг хариуцсан газар,  төвтэй байна.  
3.23. Сургалтын проректор дараахь чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:
1) Сургалтын стандартын агуулга, технологийн өөрчлөлт, шинэчлэлийг    хэрэгжүүлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх бодлого боловсруулж, шийдвэрлүүлэх;
2) Багшлах боловсон хүчнийг бэлтгэх, шилж сонгох, чадваржуулах,    давтан бэлтгэх, гадаадад мэргэжил дээшлүүлэх, гадаадаас багш    урьж ажиллуулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
3) Бакалавр, магистрын шатны сургалтын чанар, төвшинг дээшлүүлэх,  программын аккредитаци хийх ажлыг зохион байгуулах;
4) Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
5) Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих,
6) Шинээр мэргэжлийн салбар нээх, сургалт явуулах зөвшөөрөл авах, биелэлтэнд хяналт тавих;
7) Номын сангийн үйлчилгээ, хангамжийг сайжруулах;
8) Элсэлт, төгсөлтийн ажлыг удирдан зохион байгуулах;
9) Профессорын баг, багш, сургалтын болон хичээлийн туслах    ажилтнуудыг аттестатчилах, шагнал урамшилд тодорхойлох, сахилгын шийтгэл хүлээлгэх санал гаргах;
10) Сургалт-үйлдвэрлэлийн холбоог хангах бодлого боловсруулах,  бүрэлдэхүүн сургуулиудын энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж, зохицуулах;
11) Профессор, багш нарын дунд сургалтын онол, заах арга зүйн семинар, бага хурал зохион байгуулах;
12) Оюутны үйлчилгээний тевлерсөн арга хэмжээний төсөв батлуулж, төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэн зарцуулах;
13) Оюутанд зориулсан сургалтын зээл, тэтгэлэг, тусламжийн хүрээг нэмэгдүүлэх;
14) Оюутны нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
15) Оюутнуудын дунд урлаг, спорт, олон нийтийн ажил зохион байгуулах;
16) Тегсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийх;
17) Хариуцсан асуудлаараа ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт   хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
18) Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн шийдвэр, Ректороос өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.
3.24. Эрдэм шинжилгээ,  технологийн проректор дараахь чиг үүрэгтэй. Үүнд:
1) Шинжлэх ухаан, технологийн олон улсын хегжлийн хандлага,     төрийн бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, технологи дамжуулах, нутагшуулах үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, төсөв херөнгийн эх үүсвэрийг хайж олох;
2) Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тэдгээрийн захирал, эрхлэгч нарыг томилуулах, өөрчлөх талаар санал гаргах,
3) Профессорын багийг шинээр байгуулах, татан буулгах, өөрчлөх    асуудлыг боловсруулж Эрдмийн зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх,  профессорын багийн ахлагч, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах, томилуулах, өөрчлөх  талаар   санал   боловсруулж, Ректорын зөвлөл болон захиргааны зөвлөлгөөнд танилцуулах,
4) Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, патент, лицензийн холбогдолтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5) Шинжлэх ухаан, технологийн сангаас зарласан төсөл шалгаруулах тендерт оролцох ажлыг зохион байгуулах;
6) Профессор, хүндэт доктор цол олгох экспертизийн ажлыг зохион байгуулах;
7) Эрдмийн зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулах, шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих,
8) Докторын зэрэг олгох сургалтын агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
9) Эрдмийн цол, докторын зэрэг олгох зөвлөлүүд болон Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны уялдааг хангаж зохицуулах,
10) Эрдэм шинжилгээний бичиг, шинжлэх ухаан, технологийн сэтгүүл хэвлэн нийтлэх асуудлыг эрхлэх;
11) Улсын хэмжээний төслүүдэд холбогдох сургууль, хүрээлэн, төв, профессорын баг, багш, эрдэм шинжилгээний ажилтан нарыг зөвлөх   болон бусад хэлбэрээр оролцуулах ажлыг зохион байгуулах;
12) Дотоод, гадаадын өмчийн бүх хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх, үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх ажилд төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
13) Эрдэм шинжилгээний ажил, докторын сургалт, технологи дамжуулах    асуудлаар сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн нарийн бичгийн   дарга, профессорын багийн ахлагч нарын зөвлөлгөөн, семинар   зохион байгуулж, шуурхай удирдлагаар хангах;
14) Улсын хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий чиглэлээр судалгааны болон асуудал шийдвэрлэх лабораториуд байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
15) Их сургуулийн дотоодын технологийн судалгааны сан байгуулж, сангийн үйл ажиллагааг удирдах;
16) Гадаад орны сургууль, олон улсын байгууллагуудтай хамтарсан     төсөл хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулан      хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний   хурал,    зөвлөлгөөн    зохиох,    профессор   багш солилцох ажлыг зохион байгуулах;
17) Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс болон, Ректорын өгсөн үүрэг даалгаврыг биепүүлэх.
3.25. Эдийн засаг, хамтын ажиллагааны  проректор дараахь чиг үүрэгтэй.
1) Их сургуулийн нэгдсэн төсвийг төлөвлөн батлуулах, санхүүжилт авах, төсөв хуваарилах, төвлөрсөн сан байгуулах, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргуулах;
2) Төсвийн зардлын норм, нормативийг боловсруулах ажлыг зохион байгуулах;
3) Их сургуулийн хэмжээнд цалин хөлсийг шинэчлэн тогтоох, шагнал урамшууллын системийг боловсронгуй болгох;
4) Хүний нөөцийн асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
5) Сургалтын материаллаг бааз, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, боловсронгуй  болгох  бодлого  хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
6) Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олох;
7) Төсвийн зарцуулалт, нягтлан бодох бүртгэлийн явц, үр дүнд хяналт тавих;
8) Сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгдсэн хангамж,   үйлчилгээний   ажлыг  зохион   байгуулж,   хэрэгжилтэд хяналт тавих;
9) Барилга, байгууламжийн ашиглалт, хуваарилалт, өргөтгөлийн асуудлыг хариуцан гүйцэтгэх;
10)  Барилгын их болон урсгал засварын ажлын зураг, төсөв, төлөвлөлт,  санхүүжилтийг  хариуцах, гүйцэтгэгчийг тендерийн үндсэн дээр    сонгон шалгаруулж, ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, хүлээн авах ажлыг зохион байгуулах;
11)  Сурах бичиг, хэвлэлийн төв, Эрүүл мэндийн төв, Горхи дахь сургалт, амралтын төв, Мэргэжилтний байрны үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлыг удирдах;
12)  Хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
13)  Үйлдвэр, аж ахуйн газар, бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал, санаачлага гаргах, гэрээ, хэлцэл байгуулах, тэдгээрийн биелэлтэнд хяналт тавих, тайлан гаргах;
14)  Хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
15) Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;
3.26. Их сургуулийн удирдах албан тушаал нь:
1) Ректор
2) Проректор
3) Газрын дарга
4) Бүрэлдэхүүн болон харъяа сургууль, хүрээлэнгийн захирал
 Захиргааны албан тушаал нь:
1) Ахлах мэргэжилтэн
2) Мэргэжилтэн
3) Ажилтан
4) Үйлчилгээ, аж ахуйн ажилчид
Сургалт, эрдэм шинжилгээний албан тушаал нь:
1) Бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал
2) Эрдэмтэн нарийн бичгийн дарга
3) Профессорын багийн ахлагч 
4) Профессор
5) Дэд профессор
6) Ахлах багш
7)  Багш
8) Туслах багш; (дадлагажигч багш)
9) Эрдэм шинжилгээний ажилтан, инженер
10) Лаборатори, кабинетын эрхлэгч, арга зүйч
11) Сургалтын инженер, мастер
12) Сургалтын болон хичээлийн туслах ажилтан гэсэн ангилалтай байна.
3.27. Их сургуулийн захиргааны ажилтнуудыг томилох, чөлөөлөхдөө газрын даргыг эрхэлсэн проректорын саналыг үндэслэн, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ажилтныг газрын дарга болон эрхэлсэн проректорын саналыг үндэслэн тус тус Ректорын тушаалаар шийдвэрлэнэ.    

Дөрөв. ШУТИС-ийн бүтэц, бүрэлдэхүүн
4.1. Их сургууль нь бүрэлдэхүүн болон харъяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, номын сан, сурах бичиг, хэвлэлийн газар, эрүүл мэндийн төв, туршилтын үйлдвэр зэрэг үндсэн нэгжтэй,     профессорын багт тулгуурласан зохион байгуулалттай байна. Харъяа сургууль, хүрээлэн нь бие даасан хуулийн этгээд байна.
4.2. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн, төвийн захирал, эрхлэгч нарын тодорхой асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээг Ректорын шийдвэрээр олгоно. Бүрэлдэхүүн сургууль нь дотроо сургалтын алба, мэргэжлийн салбар, профессорын баг, сектор, судалгааны төв, туршилтын цех, санхүү, аж ахуйн нэгжүүдтэй байна.
4.3. Харъяа болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн нь өөрт оногдсон төсөв, орлогын зарцуулалт, сургалтын болон судалгааны зохион байгуулалт, үндсэн хөрөнгийн урсгал засвар, салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ.
4.4. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнд Эрдмийн зөвлөл, захирлын зөвлөл ажиллана. Бүрэлдэхүүн сургуулийн захирал нь шийдвэр гаргах эрх хэмжээ, хүлээх хариуцлага, нийлүүлэх бүтээгдэхүүн зэргийг тусгасан гэрээг Ректортой байгуулж, гүйцэтгэсэн ажлынхаа тайланг их сургуулийн Захиргааны зөвлөлгөөн болон өөрийн сургуулийн хамт олондоо жил тутам тавьж байна.
4.5. Бүрэлдэхүүн сургуулиуд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, ерөнхий боловсролын дунд   сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги, мэргэжлийн анхан шатны сургуулийг ажиллуулж болно.
4.6. Бүрэлдэхүүн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв нь Их сургуулийн бодлогын хүрээнд салбарын эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг зохион   байгуулж сургуулиас хариуцуулсан үндсэн хөрөнгийг эзэмшин, эргэлтийн  хөрөнгийг захиран зарцуулж, улсын төсөв, сургалтын төлбер, эрдэм шинжилгээний  тесөл болон өөрийн үйл ажиллагааны орлого, бусад эх үүсвэрээр санхүүжнэ.
4.7. Профессорын багт Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үндсэн ажил төвлөрөх бөгөөд хүрээлэн, тевүүд нь сургалтын ажилд профессорын    багаар дамжин оролцоно. Докторын сургалтыг профессорын баг болон     хүрээлэн, судалгааны төвүүдийг түшиглүүлэн явуулна.
4.8. Судалгааны төв, туршилтын үйлдвэр нь эрдэм шинжилгээ, зохион  бүтээх, туршилт явуулах, технологи дамжуулах төсөл, гэрээт ажлын хөрөнгөөр санхүүжнэ.
4.9.  Сургууль, хүрээлэн, тев, профессорын баг, мэргэжлийн салбарын үйл ажиллагааг Ректорын тушаалаар баталсан дүрэм, журмаар зохицуулна.
4.10. Бүрэлдэхүүн сургуулийн захирлыг тухайн сургуулийн Эрдмийн   зевлөлийн санал, захирлуудыг сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Ректор 4 жилийн хугацаагаар томилно.
4.11. Харъяа сургуулийн захирлыг тухайн аймгийн Засаг даргатай    зөвшилцсөний үндсэн дээр Ректорын тушаалаар томилно.
4.12. Бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, хүрээлэн, төвийн захирал, профессорын багийн ахлагч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг эрхэлсэн проректор болон бүрэлдэхүүн сургуулийн захирлын саналыг үндэслэн Ректорын тушаалаар томилно.
4.13. Бүрэлдэхүүн сургуулийн захирал нь дараахь чиг үүрэгтэй.   
1) Мэргэжлийн салбарын хэмжээнд тусгай зөвшөөрөл авсан мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтыг зохион байгуулах;
2) Салбарын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах, уялдуулан зохицуулж, хяналт тавих;
3) Үйл ажиллагааны төсвийг батлуулах, орлогыг бүрдүүлж, зориулалтаар нь үр ашигтай захиран зарцуулах;
4) Хөрөнгийн бусад эх үүсвэр олох, лаборатори, кабинет, хичээлийн   болон оюутны байрын ашиглалтад хяналт тавьж, ариун цэвэр, тохижилт ба засвар үйлчилгээний ажлыг хариуцан зохион байгуулах;
5) Сургууль хоорондын кредитийн тооцоог тогтоосон хугацаанд нь шуурхай хийх;
6) Сургуулийн бүрэлдэхүүнд багтах хүрээлэн, төвийн үйл ажиллагаанд чиглэл өгөх, хяналт тавих, уялдуулан зохицуулах;
7) Профессорын баг, секторын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийж, зарцуулалтанд хяналт тавих;
8) Холбогдох проректор, газруудтай зөвшилцсөний үндсэн дээр сургалтын болон эрдэм шинжилгээний ажилтан, санхүү, аж ахуйн ажилтнуудыг ажилд авах, чөлөөлөх,
9) Профессор, багш, сургуулийн харъяа судалгааны төв, туршилтын   үйлдвэрийн захирал, бусад ажилтныг шагнал урамшилд нэрийг нь дэвшүүлэн тодорхойлох, сахилгын шийтгэл хүлээлгэх санал гаргах;
10) Санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;
11) Хариуцсан сургуулийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, харуул хамгаалалт, сахилга, дэг журам ажиллагчдын нийгмийн асуудлыг хариуцан ажиллах;
12) Бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлийг удирдах;
13) Бакалаврын зэрэг олгох төгсөлтийн ажлын комисс байгуулж ажиллуулах, сургалтын явцад хяналт тавих;
14) Хамт олонд жил бүрийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулах, Ректортой үр дүнгийн гэрээ байгуулж, ажлынхаа тайланг тавьж ажиллах;
15) Эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах;
16) Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлэх;
4.14.    Хүрээлэн, төвийн захирал нь дараахь чиг үүрэгтэй. Үүнд:
1) Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл, үндэсний үйлдвэрлэлийг хегжүүлэх, техник, технологийн шинэчлэлт хийх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2) Үйлдвэрлэлийн шинэ салбар бүтцийг бий болгох чиглэлээр судалгаа явуулж, үр дүнг нэвтрүүлэх;
3) Эрдэмтэн, судлаачдын боловсруулж бүтээсэн техник, технологи, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн байгууллагад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
4) Эрдэм шинжилгээний ажилтнуудыг шилж сонгох, томилох, өөрчлөх    талаар санал боловсруулж, холбогдох албан тушаалтнаар шийдвэрлүүлэх;
5) Хүрээлэнгийн төсвийг төлөвлөж, зарцуулах;    
6) Эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах;
7) Шинжлэх ухаан, технологийн ололт, тэргүүний технологийг Монгол орны нөхцөлд  нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг зохион байгуулах;
8) Докторын сургалтыг бүрэлдэхүүн сургуультай хамтран явуулах, судалгааны лабораторийг байгуулах;
9) Хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр олох, Шинжлэх ухаан технологийн сан, үйлдвэр, аж ахуйн газар, гадаад, дотоодын бизнесийн байгууллагуудтай төсөл хэрэгжүүлэх гэрээ хийж, тэдгээрийн    хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд болон төсев, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.
4.15. Профессорын багийн ахлагч, секторын эрхлэгч нар дараахь эрх үүрэгтэй ажиллана. Үүнд:
1) Сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх санал боловсруулах, хэрэгжүүлэх;
2) Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, стандартыг суралцагчдын эрэлт хэрэгцээ, тухайн мэргэжлийн орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
3) Бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөний төлөвлөлт ба хэрэгжилтийг хариуцан гүйцэтгэх;
4) Багшлах боловсон хүчний хэрэгцээг гарган, профессорын баг,   сектор, салбарын хурлаар хэлэлцэн багш авах, тэдний мэргэжлийг  дээшлүүлэх, багшийн цалин, урамшууллын сан, сургалтын зардлын талаар санал тавих;
5) Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг тооцон, хөделмөрийн үр дүнгээр нь нэмэгдэл урамшуулал олгох;
6) Хичээлийн стандартыг боловсруулж батлуулах,
7) Оюутныг сурах нөхцөл ба сургалтын материалаар хангах асуудлыг хариуцах;
8) Оюутныг сургалт, судалгааны болон соёл хүмүүжлийн нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулах;
9) Профессорын баг, секторын батлагдсан төсвийг зориулалтаар нь зарцуулах;
10)  Эрдэм шинжилгээний төсөл дэвшүүлж судалгаа боловсруулалтын ажил хийх;
11) Сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, судалгааны ажлын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах;
12)  Профессорын баг, багшийн цагийн ачааллыг хуваарилах, гүйцэтгэлийг тооцох, дүнг нэгтгэх;
13) Сургуулийн захирлын емнө ажлаа тайлагнах,
14) Хэд хэдэн профессорын баг үйл ажиллагааныхаа чиглэлээр салбар болж ажиллана.
4.16. Салбар нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1) Салбар нь төгсгөн гаргаж байгаа оюутны сурлага, хүмүүжлийн төлөвшилтөнд байнгын хяналт тавьж ажиллана.
2) Бакалаврын төгсөх сонголт хийсэн оюутан, магистр, докторын сургалтын явц үр дүнг хэлэлцэж, зөвлөгөө өгөх;
3) Салбарын оюутны хичээл сонголт, сахилга хүмүүжлийн байдалд үнэлэлт өгөх;
4) Багш нарыг оюутны зөвлөхөөр томилж улирал тутам дүгнэх;
5) Салбарын багш, оюутны дунд профессорын семинар зохион байгуулах;
6) Салбарын харъяаллын оюутнуудын төгсөлтийн ажил, судалгааны ажлын явцыг дүгнэr зөвлөх;

Тав. ШУТИС-ийн профессор багш, ажилтан
5.1.  Их сургуульд ажиллагчдын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн    тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай багц хууль, Их    сургуулийн дүрэм, хөделмөрийн дотоод журам, холбогдох бусад хууль эрхийн актуудаар зохицуулагдана.
5.2. Профессор багш, ажилтан ажилчид нь тухайн албан тушаалын     тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг Ректор, захиралтай байгуулсан   хедөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
5.3. Их сургуулийн багш, орон тооны эрдэм шинжилгээний ажилтан нь магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
5.4. Их сургуулийн профессор, багш нар нь Боловсролын тухай болон Дээд
боловсролын тухай хуульд зааснаас гадна дараахь эрх эдэлнэ. Үүнд:
1) Бүтээлийн чөлөө авах, мэргэжил дээшлүүлэх,
2) Сургууль, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах;
3) Их сургуулийн номын сан, интернетийн сүлжээ, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх;
5.5. Профессор, багш нар дараахь үүрэгтэй.
1) Хичээлийг сургалтын агуулга, стандартын дагуу явуулах бөгөөд соёлч байдал, мэдлэг боловсролоороо манлайлагч байна.
2) Ном, сурах бичиг гарын авлага бичиж, түгээх;
3) Сургалт, эрдэм шинжилгээний багаж хэрэгслийг зориулалтаар нь ашиглах;
4) Их сургуулийн нэрийг байгуулсан гэрээ, хэлцэлийн дагуу ажил, үйлчилгээ явуулахдаа нэрийн хаяг болгон ашиглах;
5) Оюутны дунд зохиох хичээлийн гадуурхи сургалт, олон нийт хүмүүжлийн ажилд идэвх санаачилгатай оролцох;
6) Их сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд биелүүлж, багшийн нэр төрийг өндөр өргөж, өөрийгөө байнга хөгжүүлж байх;
7) Албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг бүрэн гүйцэтгэх;
8) Зөвлөх багш нь оюутны сургалт, кредитийн биелэлт, сахилга, соёлч байдал, хүмүүжил ёс суртахууны төлөвшиллд зөвлөх үүрэгтэй.
5.6. Их сургуулийн захиргаа, сургалтын болон үйлчилгээ, аж ахуйн ажилтнууд нь сургалт, судалгаа шинжилгээний ажлыг хэвийн явуулах таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, ёс суртахуун өндөртэй, үүрэг хариуцлагаа сайн ухамсарласан хүмүүс байна.
5.7. Профессор, багш нар нь сургууль дээр энгэрийн тэмдэг зүүж байна.
5.8. Багш нарын ажлыг 2 жил тутамд дүгнэж байна.

Зургаа. ШУТИС-ийн оюутан, суралцагчид
6.1. Их сургуулийн бакалавр, магистр, докторын шатлалд суралцагчдад тавих нийтлэг ба тусгайлсан шаардлага, элсүүлэх асуудлыг мөрдөж байгаа хууль тогтоомж, д