APNIC(Asia Pacific Network Information Centre)-ийн ”Internet Resourse Management essentilas”, “Advanced DNS” сургалтууд 9-р сарын 27-29-ны өдрүүдэд Датаком компанийн ивээн тэтгэлгээр зохиогдох гэж байна.
APNIC буюу Ази Номхон Далайн орнуудын сvлжээний мэдээллийн төв нь гишvvдийнхээ оролцоотойгоор дvрэм, журмаа баталдаг ашгийн бус байгууллага бөгөөд манай улсаас ”Datacom”, ”Mobicom”, ”MCS”, ”SkyC&C”, "Компьютер Техник Менежментийн сургууль", ”GNET” зэрэг байгууллагууд APNIC-ийн гишvvнээр элсжээ.
APNIC-аас гадна бvс нутгуудын IP олголт, хуваарилалтын 4 Internet Registry байдаг. Тэдгээр нь ARIN (American Registry for Internet Numbers), RIPE NCC (Resourse IP European Network Coordination Centre), LACNIC (Latin American Network Information Centre) AFNIC(African Network Information Centre) гэсэн байгууллагууд юм.
Энэ хоёр өдрийн сургалт нь APNIC-ийн гишvvн байгууллагуудаас гадна томоохон сvлжээ, и-мэйл, вэб болон application server-тэй Real-IP дээр ажилладаг байгууллагуудын хувьд чухал ач холбогдолтой сургалт болох юм. Манай инженерүүд өмнө нь APNIC-н сургалтад хилийн чанадад, 400-800 ам доллараар хамрагддаг байсан бол сургалт Монголд зохион байгуулагдсанаар эх орондоо, бага зардлаар, олон мэргэжилтэн өргөн мэдээлэл авах боломжтой боллоо.
Сургалтаар DNS-г удирдах, IP хаяглалт, хуваарилалт, DNS системийг практик дээр хэрхэн удирдаж ажилллуулах, DNS-н алдааг залруулах, зон шилжүүлэх талаар дэлгэрэнгүй заах төдийгvй, IPv6, reverse DNS-ийн талаар цогц мэдлэг олгох юм.
Сургалт хэнд зориулагдах вэ?: IP хаяг олгох, хуваарилах, DNS менежмент хариуцсан менежер, системийн инженер болон сүлжээний инженер, Интернэтийн удирдлага, администраторын чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс, инженер техникийн ажилтнууд хамрагдах боломжтой юм байна.