БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД
                                                      ОЮУТАН, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА



Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хооронд байгуулсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд геологи, экологи, машин техникийн үйлдвэр, эрчим хүч, анагаах ухааны чиглэлээр 5 хүнийг бакалаврын сургалтад, байгалийн ухаан, сэтгэл судлал, анагаах ухааны чиглэлээр 3 хүнийг докторын сургалтад тус тус суралцуулахаар шалгаруулна.

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.25-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Бүртгэл хөтлөх хүснэгт:

  Овог нэр  Нас Утас Хүйс Курс Голч дүн  Суралцаж буй чиглэл  Суралцах чиглэл
 1        


Бакалаврын сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн суурь шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Бүх шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгалтын босго оноог давсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн суурь шалгалтад оруулна.

Геологи, машин техникийн үйлдвэр, эрчим хүчний чиглэлээр бүртгүүлсэн хүмүүс математикийн суурь шалгалтыг, экологи, анагаах ухааны чиглэлээр бүртгүүлсэн хүмүүс химийн суурь шалгалтыг тус тус тестээр өгнө. Мэргэжлийн суурь шалгалтыг 2006 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 15.00 цагт зохион байгуулж, оноог 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Шалгарагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор нь зарлагдсан хуваарь тус бүрээр жагсааж шалгаруулна.

Докторын сургалтад хамрагдах хүмүүс нь БНЧУ-д дээд боловсрол эзэмшсэн, зарлагдсан чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй (сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй), судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.

Докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг 2006 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 10.00-13.00 цагийн хооронд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 209 тоот өрөөнд хүрэлцэн ирнэ үү. Үүнд:
1. Ажил байдлын тодорхойлолт
2. Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (2-4 хуудас)
4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
5. Шалгалтын хураамж 10000 төгрөг

Докторын сургалтад хамрагдах хүмүүсээс реферат хамгаалуулах, эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр мэргэжлийн шалгалт авна. Мэргэжлийн шалгалтыг 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд зохион байгуулж, оноог 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.

Бакалавр, докторын сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт хүмүүсийн нэрсийг 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлаж, 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд Чехийн талд илгээх баримт бичгийг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгнө.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНЧУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. БНЧУ-ын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгож, сургалтын төлбөрийг санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцана.

Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.


                                 МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, БНЧУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА 
                                              СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ШУТИС-ийн оюутнуудыг төв байрны 214 тоот өрөөнд 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл бүртгэнэ.

Оруулсан ГХГ-ын ахлах мэргэжилтэн Д. Туул
Харилцах утас: 329081, 324590-1011