Төслийн уралдаан

ШУТИС-ийн БИС-ийн Ус хангамж, халаалт, агаар сэлгэлтын профессорын баг, Н Эй Би групптэй хамтран “ Эрvvл сууц“ сэдэвт төслийн уралдааныг  зарлаж байна.

Төслын уралдаанд ШУТИС-ийн БИС-ийн оюутнуудаас 5 хvртэл хvний бvрэлдхvvнтэй баг гарган орлцох ба багийн бvрэлдэхvvний 50 хvртэл хувийг  ШУТИС-ийн бусад салбарын оюутнууд бvрдvvлж болно.

Уралдааны гол зорилго нь хvний эрvvл, тав тухтай орчинг бvрдvvлэхэд чиглэсэн барилга, нийтийн аж ахуйн салбарт дэвшилттэй, хэмнэлттэй, байгаль орчинд vзvvлэх нөлөө бага техник технологийг шинээр бий болгох, нэвтрvvлэх, нутагшуулахад жинтэй хувь нэмэр оруулах vйл ажиллагааг дэмжихэд оюутнуудын багаар ажиллах  чадварыг нэмэгдvvлэхэд оршино.
2007 оны 4 дvгээр сарын 27 ны 17 цаг хvртэл хvлээн авна.

Уралдаанд ирvvлэх  материалын маягтыг beec_mn@yahoo.com info@nabgroup.mn; хандан авах ба уралдааны төслийн материалыг зөвхөн энэ маягтын дагуу, макет биет vзvvлэн материалтай хамт ШУТИС 2-дугаар байрны 208А тоотод 2007 оны 4 дүгээр сарын 27-ны 17.00 цагаас өмнө   авчирч өгнө.

Уралдааны шагнал:
1 дvгээр байр 1.диплом 400 мянган төгрөг
2 дvгээр байр 1.диплом 200 мянган төгрөг
3 дvгээр байр 1.диплом 100 мянган төгрөг

Шалгаруулалтыг зохион байгуулагч байгууллагуудаас томилогдсон бvрэлдэхvvн явуулах бөгөөд дараах шалгуураар байр эзлvvлнэ.
- Судалгаа, шинжилгээ, туршилт, хийсэн байдал, vр дvн
- Практик ач холбогдол
- Хэрэгжvvлэх боломж
- Санхvvгийн дvн шинжилгээ
- Хэтийн төлөв
- Багийн гишvvдийн vvрэг оролцоо

Та бvхнийг уралдаанд идэвхитэй оролцож, өөрсдийн мэдлэг  чадвараа сорихыг уриалж байна.