Aнгли хэлний онлайн олимпиад

ШУТИС-ийн оюутнуудын 2006-2007 хичээлийн жилд явагдах
англи хэлний  онлайн олимпиадын удирдамж


Олимпиадыг 2007 оны 4-р сарын 12-28-ны өдрvvдэд ШУТИС-ийн англи хэл судалж буй нийт  оюутнуудын дунд 3 vе шаттайгаар зохион байгуулна. Vvнд:

1-р шат: Харъяа ба бvрэлдэхvvн  сургууль дээр 4-р сарын 12-18-нд зохиогдоно.
Энэ шатанд оролцох хvсэлтэй оюутнууд англи хэлний багш нартайгаа уулзан бvртгvvлж зохих тестийг хийж гvйцэтгэнэ. 

2-р шат: 4-р сарын 18-21 нд явагдана. Нэгдvгээр шатанд шалгарсан оюутнууд
ШУТИС-ийн төв байрны  1-321 тоот өрөөнд оюутны vйлчилгээний карт, иргэний vнэмлэхтэй
4-р сарын 20-ны өдөр  олимпиадыг зохион байгуулах комисст ирж бvртгvvлнэ.
Бvртгvvлсэн  оюутнуудаас 4-р сарын 21-ны өдөр 11 цагт  1-325, 1-320  өрөөнд тестээр, шалгалт авна.
ГХС-ийн оюутнууд мөн тестээр шалгалт өгнө.

3-р шат: 4-р сарын 23-28 нд явагдана.Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд доорх зааврын дагуу эссэ бичиж  sdugars@yahoo.com, ariunbuyan8064@yahoo.com, banzai123@yahoo.com  хаягийн аль нэгээр олимпиадын комисст 4-р сарын 25-ны дотор  ирvvлнэ.
Эссэ нь “English Language and my Profession” байх бөгөөд  Introduction, Main body, Conclusion гэсэн  бvтэцтэй  120-150 vгтэй байна  (Arial 12 pt 1.5 space line-аар бичиж ирvvлнэ.) 

Шалгарсан оюутнууд 4-р сарын 28-ны өдрийн  11 цагаас ШУТИС-ийн  /Т-206/ өрөөнд  илтгэл тавина.

Олимпиадын шагнал:

1. Хэлний бус мэргэжлийн ангийн оюутнууд:

Нэгдvгээр байр:  1 өргөмжлөл шагнал
Хоёрдугаар байр:  2 өргөмжлөл шагнал
Гуравдугаар байр:  3 өргөмжлөл шагнал
Шагналт байр:  4 шагнал

2. Хэлний мэргэжилийн оюутнууд:

Нэгдvгээр байр:  1 өргөмжлөл шагнал
Хоёрдугаар байр:  1 өргөмжлөл шагнал
Гуравдугаар байр:  1 өргөмжлөл шагнал
Шагналт байр:  2 шагнал
        

 

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль
Олимпиадыг зохион байгуулах комисс


2007.04.16