“Хаврын гоёл – Дизайн сургалт 2007” уралдаант наадам

  Монголын Дизайнерvvдийн Холбооноос зохион байгуулж буй  “Хаврын гоёл – Дизайн сургалт” мэргэжлийн уралдаант наадам дизайны чиглэлээр сургалт явуулдаг бvх их, дээд сургуулиудын дунд 5-р сарын 11-ний өдөр Соёлын Төв Өргөөнд уламжлал ёсоор зохиогдох гэж байна. Наадмын хvрээнд хувцасны загварын vзvvлбэр, оюутнуудын уран бvтээлийн vзэсгэлэн, онол практикийн бага хурал  зохион байгуулагдана.
 ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль тус наадамд хувцасны дизайн, vйлдвэрлэлийн дизайн, компьютерийн график дизайн, хэвлэлийн график дизайн, интерьер дизайны чиглэлvvдээр оролцох гэж байна.
 Тус наадмын эхний шатны шалгаруулалт ШУТИС-ийн “Урлаг” зааланд 5-р сарын 9-ний өдрийн 18.00 цагаас болох тул нийт багш, оюутнуудыг хvрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

Vйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль

Харилцах утас:  99168340