ДОКТОР ОЮУТНААС МЭРГЭЖЛИЙН УЛСЫН

ШУТИС-ийн Ректорын…….тоот 

 тушаалын 2-р хавсралт

ДОКТОР ОЮУТНААС МЭРГЭЖЛИЙН УЛСЫН
ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

Нэг.  Нийтлэг vндэслэл


Нэг. Vндсэн зорилго
1.1. Докторантурт суралцагчдын мэргэжлийн чиглэлээр онолын суурь мэдлэг эзэмшсэн байдалд vнэлэлт өгөх цаашдын судалгааны ажлын онолын суурь мэдлэгийг дээшлvvлэх зорилгоор сургалтын 4 дэх улирлын төгсгөлд мэргэжлийн улсын шалгалтыг зохион байгуулна.
1.2. Мэргэжлийн улсын шалгалт нь докторантурт суралцагчдын мэргэжлийн онолын суурь ба мэргэшvvлэх мэдлэг нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалахад онолын суурь дэвсгэр болж чадах эсэхийг vнэлэх зорилготой бөгөөд энэхvv сургалтын тvвшингийн стандартын шаардлагад тухайн докторантын мэргэжлийн онолын мэдлэг нийцэж байгаа эсэхийг тогтоож, тvvнд тохирсон vнэлгээ өгөхөд оршино.
1.3. ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудад докторын сургалт явуулж байгаа профессорын багууд энэхvv журмыг мөрдөж ажиллана.

Хоёр. Мэргэжлийн улсын шалгалтын комиссын vйл ажиллагаа  
2.1. Мэргэжлийн улсын шалгалтыг докторын сургалт явуулж байгаа  сургуулиудад мэргэжлийн чиглэл тус бvрээр зохион байгуулан явуулна.  
2.2. Комиссын бvрэлдэхvvнийг профессорын багаас тухайн мэргэжлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан 3-аас доошгvй эрдэмтдийн бvрэлдэхvvнтэйгээр байгуулах бөгөөд шалгалт авах комиссын бvрэлдэхvvнийг Ректорын тушаалаар батална.
2.3. Мэргэжлийн улсын шалгалт авах ажлыг зохион байгуулж авах мэргэжлийн чиглэлийн комиссын vйл ажиллагааг их сургуулийн Төв комисс удирдана.
2.4. Мэргэжлийн шалгалтын Төв комисс мэргэжлийн чиглэлийн салбар комиссуудын vйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалтын шаардлагыг адил тэгш байх нөхцөлийг  хангах vvргийг хvлээнэ. Төв комиссын даргаар их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, нарийн бичгийн даргаар Магистрантур, Докторантурын албаны дарга байна.
2.5. Шалгалтыг мэргэжлийн чиглэлийн салбар комиссын гишvvдийн 75 хувиас доошгvй нь хvрэлцэн ирсэн нөхцөлд эхлvvлнэ.

Гурав. Мэргэжлийн шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт
3.1 Бvрэлдэхvvн сургуулиудад докторант нараас мэргэжлийн шалгалт авах салбар комиссуудын vйл ажиллагааг тухайн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга зохицуулан удирдлагаар хангах буюу шалгалт эхлэхээс  1 сарын өмнө салбар комиссуудын бvрэлдэхvvнийг сургуулийн захирлын саналыг vндэслэн Ректорын тушаалаар батална. 
3.2 Мэргэжлийн шалгалтын материалын тестийг шалгалтын комисс, заах аргын зөвлөл, мэргэжлийн профессорын багууд хамтран боловсруулах ба шалгалт эхлэхээс  1 сарын өмнө сургуулийн захирлаар батлуулан, битvvмжлэн  Магистрантур, Докторантурын албанд хvлээлгэн өгч хадгалуулна.
3.3. Магистрантур, Докторантурын албанаас төгсөлтийн шалгалтыг авах хуваарийг шалгалт эхлэхээс 14 хоногийн өмнө гаргаж мэдээлсэн байх бөгөөд шалгалтын хуваарьт зайлшгvй шалтгаанаар өөрчлөлт оруулах бол уг шалгалтыг авахаар урьд нь тогтоосон хугацаанаас 2-3 хоногийн өмнө зарлан мэдэгдэнэ.

Дөрөв. Мэргэжлийн улсын шалгалтад орох доктор оюутанд тавигдах шаардлага
4.1. Мэргэжлийн улсын шалгалтад орох доктор оюутан нь дараах шаардлагыг хангасан байна. Vvнд:
а. төгсөхөөр суралцаж байгаа доктор оюутан нь сургалтын төлөвлөгөөнд тусгасан кредитийн минимум 36 кредит цуглуулсан;
б. онолын болон туршилт судалгааны ажлын 30-аас дээш хувийг гvйцэтгэсэн;
в. судалгааны (онолын болон туршилтын) vр дvнг боловсруулж хийсэн  дvгнэлт нь харъяалах профессорын багийн салбар зөвлөлийн семинараар хэлэлцvvлж шийдвэр, тодорхойлолт гаргасан;
г. төлбөл зохих сургалтын төлбөрийг гvйцэд төлсөн байна.
4.2 Доктор оюутан нь өмнөх улирлын шалгалтын өртэй, сургалтын төлбөр төлөөгvй, хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр удаан хугацаагаар сургалтаас хөндийрч, хичээл тасалсан зэрэг тохиолдолд тухайн мэргэжлийн улсын шалгалтад орох зөвшөөрөл олгохгvй бөгөөд тодорхой хугацаагаар хойшлуулна.
4.3 Мэргэжлийн улсын шалгалтаас шалтгаангvйгээр тасалсан, хоцорсон  доктор оюутнаас шалгалт нөхөн авахгvй бөгөөд дараагийн улирлын шалгалтад орох эрх  эдэлнэ.  

Тав. Улсын шалгалтын vнэлгээ
5.1. Доктор  оюутны мэргэжлийн улсын шалгалт нь докторын зэргийн боловсрол эзэмших vндсэн мэдлэгийг дvгнэх диссертаци хамгаалалтын өмнөх чухал vе, vйл явцын эцсийн шат болно.
5.2. Шалгалтыг авахдаа тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлvvд болон заавал vзвэл зохих мэргэжлийн суурь хичээлийн 12 кредитийн агуулгын хvрээнд бэлтгэсэн иж бvрэн тестээр авна.
5.3. Мэргэжлийн улсын шалгалтыг авах буюу тестэд хариулт өгөх хугацааг 90 минутаар тогтооно.
5.4. Доктор оюутны  мэргэжлийн vндсэн мэдлэгийг 100 онооны шатлалаар дvгнэх бөгөөд оноо ба vсгэн vнэлгээний нийлбэр дvнг дараах байдлаар тооцно.
Лавлах хvснэгт
Оноо: Vсгэн vнэлгээ:
96-100               A
91-95                 A -
88-90                 B+
84-87                 B
81-83                 B-
78-80                 C+
74-77                 C
71-73                 C-
68-70                 D+
64-67                 D
61-63                 D-
0-60                   F
5.5. Мэргэжлийн  нэгдсэн шалгалтад 81-ээс дээш оноо буюу “В”-ээс дээш vнэлгээ  авсан доктор оюутанд “Доктор (Ph.D)-ын сургалт явуулах, эрдмийн зэрэг хамгаалуулах журам”-ын 4-р зvлийн А-д заасны дагуу мэргэжлийн хичээлийн 4 кредитийг тооцно.
Зургаа. Шалгалтын дэг
6.1. Мэргэжлийн улсын шалгалт нь тухайн мэргэжлээр төгсөгчдөөс нэгэн цагт нэг танхимд адил тэгш нөхцөлд явагдана.
6.2. Шалгалтын комиссоос  шалгалтанд орсон  болон шалгалт нь хойшлогдсон доктор оюутны нэрсийг протоколд  тодорхой тусгана.
6.3. Тухайн хичээлийн шалгалтын явц байдал, дvн, vнэлгээний талаар маргаантай асуудал гарвал, Магистрантур, Докторантурын албанаас шалгалтын комисстой хамтран экспертиз явуулж шийдвэрлэнэ.
6.4. Мэргэжлийн улсын шалгалт авсан тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, шалгалтын дvнг, материалын хамт Магистрантур, Докторантурын албанд  хvлээлгэн өгнө.
6.5. Энэхvv журмын 4.1-д заасны дагуу Магистрантур, Докторантурын албанаас холбогдох материалд хяналтын магадалгаа хийж баталгаажуулагдсаны дараа Төв комиссын саналыг vндэслэн Ректорын тушаалаар ШУТИС-ийн докторантурын сургалт дvvргэснийг гэрчлэх гэрчилгээг  олгоно.

Долоо. Бусад
7.1. Мэргэжлийн улсын шалгалтын vнэлгээ, доктор оюутны сонгон суралцсан хичээлийн дvнгийн хамт Доктор (Ph.D)-ын зэргийн хавсралтад бичигдэнэ.