Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны тэтгэлэгт оюутан элсүүлэх журам

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам


2008 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.

1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг (Дэлгэрэнгүйг доорх ангилал дээр дарж үзнэ үү.)
Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач оюутан

2. Бүртгэл
5 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

(1) Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a)Суралцаж байгааг баталсан бичиг
b)Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2 ш
*Дээрх Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн оюутны хөтөлбөрт бодитоор 11 жил суралцсан төгсөгч хамрагдах ба боловсролын систем 11 жилийн сургалттай болсноор анги алгассан ЕБС-ийн 11 дүгээр ангийн төгсөгч хамрагдахгүй. Хамрагдах боломжтой ЕБС-ийг дурдвал :
1. Шинэ Монгол ахлах сургууль
2. Орос-Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль
3. 14 дүгээр дунд сургууль
4. International School
5. Монгол-Туркийн хамтарсан сургууль
6.“Эрэл” дунд сургууль
7. 11, 12 жилийн сургалттай бусад улс орны ахлах сургууль болно.

(2) Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, дипломын хавсралтын эх хувь эсвэл баталгаажсан хуулбар
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш
* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж бүртгэлийн эхний өдрүүдэд ирэхийг анхаарна уу.

3. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 16-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан(Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 23-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан(Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан

4. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 17, 18-ны өдөр 13:00 – 18:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултад хариулж тайлбар хийхгүй.




ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн