Монгол - Солонгосын хамтарсан олон улсын CAD/CAM-ын эрдэм шинжилгээний анхдугаар хурал: 2007 оны 7 – р сарын 7- 11 нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо явагдана.
Таныг Монгол - Солонгосын хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хуралд урьж байна.
Монгол-Солонгосын CAD/CAM-ын мэргэжлийн холбоодын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу энэхүү хурлыг бид хийхээр бэлтгэж байна. Энэхүү хурлаар Монгол-Солонгос улсуудын эрдэмтдийн CAD/CAM-д гаргаж байгаа ололт амжилтыг Монголын залуучуудад таниулах, улмаар үйлдвэрлэгчдэд хүргэх, CAD/CAM –ыг судалдаг, энэ сэдвийг хөгжүүлэгч хүмүүс, практикт нэвтрүүлэгч хүмүүст энэ салбарын хөгжлийн асуудал, шийдвэрлэх зүйл, технологийн талаарх асуудлыг авч хэлэлцэх сайхан боломж олгож өгөх бөгөөд хуралд оролцогчдын хувьд судалгааны үр дүнгээ хуваалцах сайхан боломжийг бид олгож байна. Энэ хурлын үр дүнд гарсан санал, санаачлагууд нь хоёр улсын CAD/CAM-ын мэргэжлийн холбоодын цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн тустай болох болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Монгол Солонгосын хамтарсан CAD/CAM-ын Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах хороо. 2007 он
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв