СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА
“ARC” АЗИЙН СУДАЛГААНЫ ТӨВ СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА
МУИС-ийн дэргэдэх “ARC” Азийн судалгааны төв нь 2008-2009 онд
• Хамтарсан эрдэм шинжилгээний төсөл,
• Залуу судлаачийн докторын дараах судалгааны төсөл шалгаруулж санхүүжүүлнэ.
1. Хамтарсан төсөл. ARC нь Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтны бүрэлдэхүүнтэй багийн судалгааны ажлыг санхүүжүүлэх ба дараах чиглэлээр эрдэм шинжилгээний төсөл шалгаруулна:
• Нийгэм, хүмүүнлэгийн ухаан
• Байгалийн ухаан
• Дэвшилтэт технологи
2. Докторын дараах судалгааны тэтгэлэг. Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа, 40 хүртэлх насны залуу эрдэмтний бие даасан эрдэм шинжилгээний ажлыг санхүүжүүлэх ба хэрэгжүүлэх төслийн сэдэв, чиглэл нээлттэй.
Хамтарсан болон залуу судлаачийн төслийн үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна /2008-04-01-ээс 2009-03-31/. Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2008 оны 1-р сарын 31
Төслийн гол шалгуур үзүүлэлт
• Шинжлэх ухааны ахисан түвшний /гүнзгийрүүлсэн/ судалгаа байх,
• Төслийн үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх /Англи хэл дээр/ боломжтой байх,
• Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо.
Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд
• Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан /(KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэл, дүрэм, журамд нийцэж байх,
• Төслийн шинжлэх ухаан, нийгэм эдийн засгийн ач холбогдол,
• Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
• Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
• Төслийн удирдагч нь эрдмийн зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх,
• Төслийн төсөв төслийн ажлаас хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
• Төслийг хэрэгжүүлэх хугацаа хэр зэрэг бодитой болох.
Төслийн мэдүүлэг
Төслийн мэдүүлэг дараахь хэсгээс бүрдэнэ:
• Төслийн хамаарах чиглэл
• Төслийн нэр
• Хугацаа
• Төслийн үндсэн хэсэг
Төслийн үндэслэл
Төслийн зорилго, зорилт
Судлагдсан байдал
Судалгааны арга зүй
Хүлээсэн үр дүн, (технологи, шинэ бүтээгдэхүүний загвар, патент, оновчтой санал, стандарт, ургамал, амьтны шинэ сорт гэх мэт), үр дүнг хаана шилжүүлэх, нэвтрүүлэх,
Үр дүнгийн баталгаа (нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл),
Хүний нөөц
Календарчилсан төлөвлөгөө
Төсөв
Төслийн удирдагчийн CV, сүүлийн 5 жилд хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт, гүйцэтгэгчдийн электрон хаяг
Төслийн төсөв
Төслийн төсөвт дараахь зардлуудыг тусгаж болно:
• Багаж төхөөрөмж (хэмжих багаж, түүнийг иж бүрэн болгох тодорхой хэсэг), урвалж худалдан авах
• Мэргэжлийн ном, сэтгүүл, программ, CD-ROM;
• Дээж материалын үнэ,
• Лабораторийн шинжилгээ хийлгэх,
• Дотоодын томилолт,
• Төслийн үр дүн түгээх, хэвлэн нийтлэх ажил уу
• Доктор, магистр оюутны тэтгэлэг, удирдагчийн урамшуулал /гүйцэтгэгчид цалин, урамшуулал олгохгүй болохыг анхаарна уу/.
Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн