БСШУЯ-аас УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
 
 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1-д заасан “Байгаль, нийгмийн ухааны шагнал” болон “Технологийн дэвшлийн шагнал”-ын энгэрийн тэмдэг, “Шинжлэх ухаан, техно¬ло¬гийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-ын өргөмж¬лөлийн загвар зохион бүтээх уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаж байна. 
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих шаардлага:
 
1. Шагналын энгэрийн тэмдэг, өргөмжлөл нь шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1-д заасан утга агуулгад нийцсэн байх;
2. Шагнал тус бүрийн онцлогийг нарийн илэрхийлсэн утга төгс байх;
2. Зургийн цаасан дээр өнгө ялган хэмжээгээр нь зурсан байх;
3. Тэмдэг, өргөмжлөлийн тодорхойлолтыг зохих шаардлагын дагуу бичиж хавсаргасан байх;
4. Тэмдэг, өргөмжлөлийн  билэгдлийг товч тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлан бичиж хавсаргасан байх.
 
            Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2008 оны 4 дүгээр сарын 1-ний 18.0 цагаас өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 207 тоот өрөөнд зохиогч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн авна.
 
            Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хянан үзэж шалгаруулах бөгөөд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
 
            “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ын энгэрийн тэмдэг, “Шинжлэх ухаан, техно¬ло¬гийн олон улсын хамтын ажиллагааны шагнал”-ын  өргөмжлөлийн загвар тус бүрийг 3 байр эзлүүлж шагнал олгоно.
 
Уралдаанд оролцогч шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-тай
http://www.mecs.pmis.gov.mn/ гэсэн вэбээс танилцаж болно.
 
            Энэ уралдааны талаар тодруулах зүйл гарвал 267791 дугаар утсаар холбоо барина уу.
 
 Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


Төвлөрсөн номын сан Ж.Баатарсvрэн