Бүгд Найрамдах Солонгос Улсад оюутан суралцуулна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт нэмэлт элсэлт авна


1. Сонгон шалгаруулах оюутны тоо: 5 бакалаврын оюутан.


2. Сургалтын хугацаа: Хэлний бэлтгэл 1 жил, Бакалаврын сургалт 4 жил.


3. Тавигдах шаардлага:


- Монгол Улсын иргэн байх,

- 1983 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш төрсөн байх,

- 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 12 жил суралцсан байх,

- Сурлагаараа сургуулийнхаа тэргүүний оюутан байх,

- Англи хэлний өндөр мэдлэгтэй байх (TOEFL-ийн 550, CBT-ийн 213, IBT-ийн 80, IELTS-ийн 6, TOEIC-ийн 750-аас дээш оноотой),

- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 4 ба түүнээс дээш шатанд тэнцсэн байх,

- Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх,

- БНСУ-д суралцаж байгаагүй байх.

Тайлбар: Дээрх шаардлагыг хангаагүй хүнийг бүртгэхгүй.


4. Тэтгэлгийн хэмжээ:


- Сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны тэтгэлэг (800.000 вон), хоёр талын онгоцны билет, эмчилгээний зардал орно.


5. Бүрдүүлэх бичиг баримт:


- Анкет нэг хувь (маягтын дагуу),

- Өнгөт цээж зураг хоёр хувь (4*5 хэмжээтэй),

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар нэг хувь,

- Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 ангийн дүнгийн жагсаалт нэг хувь,

- Суралцаж буй их, дээд сургуулийн тодорхойлолт,

- Суралцаж буй их, дээд сургуулийн дүнгийн жагсаалт нэг хувь,

- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт нэг хувь,

- Оюутны англи хэлний чадварыг үнэлсэн сургуулийн захирлын тодорхойлолт нэг хувь,

- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт нэг хувь,

- Сургуулийн захирал, анги даасан багшийн тодорхойлолт тус бүр нэг хувь (маягтын дагуу),

- CV буюу өөрийн танилцуулга (маягтын дагуу),

- Суралцах төлөвлөгөө нэг хувь (маягтын дагуу),

- Эрүүл мэндийн тодорхойлолт нэг хувь (маягтын дагуу),

- Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

Тайлбар: Бүх бичиг баримтыг англи хэл дээр бүрдүүлэх бөгөөд англи хэл дээр бус бичиг баримтыг нотариатаар баталгаажуулж, орчуулгын төвөөр орчуулуулсан байна.


6. Бүртгэх газар, хугацаа:


- Бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай маягтуудыг 2008 оны 3 сарын 21-ний өдрийг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 202 тоот өрөө (утас: 322552)-нд олгох бөгөөд бүрдүүлсэн бичиг баримтыг 3 сарын 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээж авна.

Тайлбар: Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон хүнийг бүртгэхгүй.




Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам





Оруулсан Д. Туул, ОУХАА-ны ахлах мэргэжилтэн