2009 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам гарлаа.

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам


2009 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.

1. Элсэлт авах мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
Энэхүү шалгалт нь Судлаач оюутан, Их, дээд сургуулийн байгалийн шинжлэх ухаан болон нийгмийн ухааны чиглэлээр суралцах үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуульд элсэлт авах шалгалт юм. Бүртгэл болон тавигдах шаардлагийн талаарх мэдээллийг хуудасны төгсгөлд байгаа линкээр орж үзнэ үү.
Энэ жилээс эхлэн шалгалт болон тавигдах шаардлагийн талаар тайлбар зөвөлгөөнийг зохион байгуулахаар болсон бөгөөд энэ талаарх мэдээллийг 4.-т тэмдэглэв.

2. Бүртгэл
5 дугаар сарын 26-ны даваа гаригаас 30-ны бямба гариг хүртэл өдөр бүр 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

(1) Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, сертификат, эсвэл баталгаажуулсан хуулбар
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг

(2) Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a) Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
b) Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй 2ш ижил цээж зураг

* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурьдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж бүртгэлийн эхний өдрүүдэд ирэхийг анхаарна уу.

3. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 14-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 21-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан

4. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтын талаарх тайлбар.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтанд оролцох шалгуур болон өгөх шалгалтын төрлийн талаар танилцуулна.
Эхнийх 4 дүгээр сарын 19-ний өдөр 10:00-
Хоёрдох 4 дүгээр сарын 19-ний өдөр 14:30-
*Энэхүү тайлбарыг ШУТИС-ын 1-р байрны 3 давхарын хурльн зааланд 2 удаа зохион байгуулах бөгөөд агуулга нь ижил болно.

5. Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 22, 23-ны өдөр 13:00 – 18:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултанд хариулж тайлбар хийхгүй.


ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ